Азийн бетоны холбооны X хурал (ACF2024)
2024.08.15 – 18-ны өдрүүдэд Туушин зочид буудлын хурлын танхимд Азийн бетоны холбоо (ACF) – ны Х хурлыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж амжилттай явагдаж өндөрлөлөө.
10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү хурлыг ерөнхий зохион байгуулагчаар Азийн бетоны холбоо (ACF), хамтран зохион байгуулагчаар ШУТИС БАС, Монголын бетоны холбоо ТББ (MCA), Хот төлөвлөлт, барилга, орон сууцжуулалтын яам хамтран зохион байгуулав.
Ивээн тэтгэгч байгууллагаар "Премиум конкрит" ХХК, "Мөнхийн баян гал" ХХК, "Талын торгон зам" ХХК, "Мэргэн хангал конкрит" ХХК, “Байгууламж-Од” ХХК, "Улаанбаатар БҮК" ХК, "Эвт чулуу" ХХК нар оролцов.
Дэмжигч байгууллагаар "MCS Property" ХХК, "Barilga.mn", "Болор-Оргил Юнион" ХХК, "Зул Соёомбо" ХХК, "Хүннү Конкрет" ХХК, "Эрчим Төсөл" ХХК, "Ганбагана Конкрет" ХХК, "Барилгын Хөгжлийн Төв", "Скай Конкрет Бюлдинг Материалс" ХХК, "Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ", "Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ", "Минж Бетон ХХК", "Бэст – Эргэл" ХХК, "Товгор Сайр" ХХК, "Борхойн Өргөө" ХХК, "Си Эм Пи Ай" ХХК, Ц.Бор Монгол улсын зөвлөх инженер, доктор (Ph.D), "Агар Конкрет" ХХК нар оролцов.
Хурлын нээлтийг Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын яамны сайд Ж.Батсуурь, Азийн бетоны холбооны ерөнхийлөгч Сайжун Ши, ШУТИС БАС-ийн захирал Б.Нарантуяа нар нээж үг хэлэв. Нээлт, хаалтын үйл ажиллагааг Монголын бетоны холбоо ТББ-ын анхны ерөнхийлөгч С.Цэвэл удирдан явуулав.
Азийн бетоны холбооны X хурал нь "Бетон ба бүтээцийн насжилт, тогтвортой байдал" сэдвээр зохион байгуулагдах ба бетон бүтээц, материал, барилга угсралт, засварын чиглэлээр судалгаа шинжилгээ, туршилт, онолын ажлын шинэ, шинэлэг санааг хуваалцах төдийгүй цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг олгодог томоохон ач холбогдолтой хурал юм.
ACF2024 хурал нь нэгдсэн 1 хурал болон 7 салбар хурлуудаас бүрдэнэ. Нэгдсэн хурлын үеэр дэлхийд тэргүүлэх шилдэг 13 эрдэмтэн орчин үеийн дэвшилтэд технологи, бетоны цаашдын хөгжил чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хөндсөн сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэв.
7 салбар хурлын хүрээнд Geopolymer Concrete (Геополимер бетон), Chemical admixture (Химийн нэмэлт материал), CO2 mineralzization and 3D printed Concrete (CO2 эрдэсжилттэй болон 3D өнгөлгөөний бетон), New cementitious materials and Supplementary materials (Шинэ цементэн материал болон бетоны нэмэлт материал), Pervious concrete, Test methods and Algoritm (шүүрдэг бетон, туршилтын аргууд алгоритм), Concrete durability (Бетоны насжилт), Structure design, life cycle management (Бүтээцийн төсөллөлт, ашиглалтын хугацааны менежмент) гэсэн сэдвүүдийг хамарсан нийт 12 улсын 170 гаруй эрдэмтэд, судлаачид орчин үеийн бетоны дэвшилтэт технологи, тэдгээрийн давуу болон сул талуудыг багтаасан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээ танилцууллаа. Мөн тус хуралл дотоодын судлаач эрдэмтэд болон инженер техникийн 180 гаруй төлөөлөгчид оролцсон нь маш өргөн хүрээтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Хурлын үеэр 7 салбар бүрээс шилдэг 15 илтгэлийг шалгаруулж өргөмжлөл, дурсгалын зүйлс гардуулав. Үүнд:
Session A “Geopolymer Concrete” – Seohyun Kim
Session A “Geopolymer Concrete” – Jiajun Hu
Session A “Geopolymer Concrete” – Zhi – Hao Hao
Session B “Chemical Admixture” – Zonglin Xie
Session B “Chemical Admixture” – Kanta Tsukiyama
Session B “Chemical Admixture” – Deyu Kong
Session C “CO2 Mineralization and 3D printed concrete” – Xiang Hu
Session C “CO2 Mineralization and 3D printed concrete” – Wei Wang
Session D “New cementitious and Supplementary materials” – Qiang Wang
Session D “New cementitious and Supplementary materials” – Tingting Zhang
Session E “Pervious concrete, test methods and algorithm” – Yubin Kim
Session E “Pervious concrete, test methods and algorithm” – E.Erdene-Ochir
Session F “Concrete Durability” – Tao Wang
Session F “Concrete Durability” – Zhenguo Shi
Session G “Structure Design, life cycle management” – Zhiyuan Xie
Хурлын сүүлийн өдөр буюу 2024.08.18 өдөр хуралд оролцсон гадаадын зочдод монгол орны өв соёл, уламжлалт аж ахуйг танилцуулах зорилгоор Тэрэлж рүү техникийн аялалыг зохион байгуулав.
Хурлын үйл ажиллагааг ивээн тэтгэгч байгууллагууд, дэмжигч байгууллагуудын хамт олонд гүн талархал илэрхийлье.
ACF2024 хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилчид, оюутан суралцагчиддаа эрүүл энх, сайхан сайхан бүхнийг хүсье.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Нээлтийн үйл ажиллагаа
Нэгдсэн хурал – Үндсэн илтгэгчид
Салбар хурал - Илтгэгчид
Шилдэг илтгэлийн шагнал авсан илтгэгчид
Хаалтын дараах дурсгалын зураг
Тэрэлж дэхь Техникийн аялал
Зохион байгуулагчид болон сайн дурын ажилтан оюутнуудын хамт
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Н.Доржбалдан докторын (Ph.D.) зэргийг амжилттай хамгааллаа