Газар хөдлөлт инженерчлэлийн лабораторийн нээлт

2024.06.24-ны өдөр ШУТИС-ийн төв байрны задгай талбайд MJEED төслийн хүрээнд БАС-ийн Барилгын инженерийн салбарын “Газар хөдлөлтийн инженерчлэлийн лаборатори” Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлтийг бүртгэх станцуудын сүлжээний хяналт, туршилт хийх лабораторийн нээлт хийгдлээ. Тус арга хэмжээнд БШУЯ, JICA, ОБЕГ, Нийслэлийн ЗДТГ, ШУТИС, Гүйцэтгэгч компаниуд зэрэг байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.