“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ-ҮНЭ ЦЭНЭ” СЭДЭВТ ЭРДЭМТЭН, БҮТЭЭЛЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД БАС-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ-ҮНЭ ЦЭНЭ”

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Мартын 8-ыг тохиолдуулан 2024 оны 3 сарын 7 өдөр “Эмэгтэйчүүдийн манлайлал-Үнэ цэнэ” сэдэвт эрдэмтэн, бүтээлч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг ШУТИС-ийн багшийн хөгжлийн төв, хүний нөөцийн алба зохион байгуулав.  Энэ удаагийн чуулга уулзалт нь ШУТИС-ийн эрдэмтэн, бүтээлч эмэгтэйчүүдийг таниулах, харилцан туршлага солилцох, цаашдын инноваци, судалгааны ажлаа хамтран хийх, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх, хүний эрхийн мэдээлэл хүргэх зорилготой юм.

БАС-ийн сургуулийн эрдэмтэн, бүтээлч эмэгтэйчүүдийн төлөөлөл болж ИБС-ын дэд профессор, доктор (Sc.D) Б.Уранзаяа, БИС-ын ахлах багш, доктор (Ph.D) Н.Саранчимэг, ИЗЗТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) Ч.Оюунжаргал, ХБОИС-ын дэд профессор, доктор (Ph.D) Ц.Уранцэцэг, Сургалт, чанарын албаны мэргэжилтэн Ж.Хэрлэнцэцэг, АС-ын багш М.Тэргэл нар оролцож өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж оролцлоо.  

Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.
БАС-ийн Багшийн хөгжлийн баг