CONCRETE EXPO -2024

Канад улсын Торонто хотод CONCRETE EXPO -2024 сэдэвт  олон улсын үзэсгэлэн, семинар 2024 оны 02 сарын 14-16 өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээний үеэр Барилга, Хот Байгуулалтын сайд Ц.Даваасүрэн  Канад улсад ажлын айлчлал хийж,Хүйтэн бүсийн барилгын үзэсгэлэн-2024 олон улсын арга хэмжээнд  БАСургуулийн захирал Б.Нарантуяа, “Реконтсракшн” төвийн захирал Я.Дүйнхэржав, барилгын инженерийн салбарын профессор М.Сугар болон яамны төлөөлөгчид хамтран оролцлоо.

Канадын бетоны expo -2024 үйл ажиллагаа нь барилга байгууламжийн бүтээн босгох, харилцаа хамтын ажиллагаа сайжруулах, хамгийн сүүлийн үеийн барилгын материал, техник технологитой танилцах, бетон үйлдвэрлэлд нэвтэрч байгаа шинэ аргын талаар мэдлэгээ дээшлүүлэх, оюутан суралцагчдад мэдээлэл хүргэж, танилцуулах бололцоог олгов. Stage presentation-танхимд болсон семинаруудад сууж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлж, тэдгээрийн талаар оюутны сургалт  судалгаанд ашиглах гарын авлага, материалыг авлаа.

Мөн БХБЯ-ны сайд Ц.Даваасүрэнтэй Барилгын Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал, бусад удирдлагуудын хамт уулзалт хийж, цаашид БАС-ийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тус сургуульд зочлох хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахаар тохирлоо.