“Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хуралд Барилга Архитектурын Сургуулийн Ахлах багш Г.Ариунаа дэд байр эзлэв.

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Сургуулийн байранд зохион байгуулагдав. “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурал нь шинжлэх ухаан, технологийн салбарын залуу эрдэмтэн судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ хэлэлцүүлэх боломж олгох, хүний нөөцийг чадавхжуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх үйл явцыг дэмждэг үндэсний хэмжээний арга хэмжээ юм.

Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэл тогоот-2023” ЭШ-ний хурлын Техник технологи, Инновацийн салбарын хурлын Инновацийн хэсэгт оролцон  ''Detections of CaMV-35S promoter and T-Nos terminator in imported rice in Mongolia"  сэдвээр Дэд байр эзэлсэн ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Номин, Техник технологи, Инновацийн салбарын хурлын Технологи, суурь судалгааны хэсэгт “Retrofitting Method of Unreinforced Brick Wall Using Timber Wall” сэдвээр Дэд байр эзэлсэн Барилга Архитектурын Сургуулийн судлаач Г.Ариунаа нарт судалгааны ажилд нь амжилт хүсэж 1000 ам.долларын тэтгэлгийг 2023 оны 12 дугаарын сарын 19-ний өдөр гардуулав.

Барилгын инженерийн салбарын ахлах багш, Ph.D Г.Ариунаадаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.