ШУТИС БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАГШ НАР ЭРДЭНЭТ ХОТОД ТОМИЛОЛТООР АЖИЛЛААД ИРЛЭЭ.

Эрдэнэт үйлдвэр “ТӨҮГ болон ШУТИС -ийн хамтын ажиллагааны гэрээний дагуу “Барилгын инженерчлэл” хөтөлбөрөөр магистрын  сургалтад  хамрагдан суралцаж буй Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ажилтнууд /магистр оюутнууд/ болон бусад ИТА-уудад хичээл, сургалт явуулах, БИС-ийн багш нар Эрдэнэт үйлдвэр болон лабораторитай танилцаж харилцан туршлага солилцох  зорилгоор  2023.11.30-12.01-ний өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллаад ирлээ.

Томилолтын эхний өдөр:

БАС-ийн захирал Б.Нарантуяа, Сургалт чанарын албаны дарга М.Сугар, БИСалбарын эрхлэгч М.Оюунчимэг тэргүүтэй төлөөлөгчидийг Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, Эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан Ц.Төгсбуян, Сургалтын албаны дарга Д.Болор-Эрдэнэ нар хүлээн авч уулзалт хийж, сургалтын хөтөлбөр болоод цаашид хамтран ажиллах хүрээнд  ярилцав.

 

 

 

 

 

 

 

 

“Төгсгөлөг элементийн арга”, “Төмөрбетон бүтээцийн гүнзгийрүүлсэн курс” хичээлүүдийн лекц орж  оюутнууд багш нартайгаа уулзав. Үүний дараа зочдод аюулгүй байдлын зааварчилгааг Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн ХАБЭА-н инженер Д.Лхагва  өгч, хүн бүрээр гарын үсэг зуруулж Эрдэнэт үйлдвэр рүү хөдлөв.

Эрдэнэт үйлдвэртэй танилцах аялал:

  • Ил уурхай
  • Белазын гараж
  • Нунтаглан баяжуулах хэсэг
  • Засвар механикийн завод
  • Барилга засварын цехийн үйл ажиллагаа
  •  Чанар хяналтын хэлтсийн Металлын лабораторитой танилцав.

Томилолтын 2 дахь өдөр:

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ажилтнууд /магистр оюутнууд/ болон бусад ИТА-уудад захиалгат дараах сэдэв бүхий сургалтуудыг орж, инженерүүдэд сертификат олгов.

  • “Бүтээцийн галд тэсвэршил” сургалт -Я.Дүйнхэржав /Sc.D/, Н.Саранчимэг /Ph.D/
  • “Барилгын хүчитгэл” сургалт- Б.Жавхлан /маг.багш/
  • “Барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэрлэлт” -  Э.Ганзориг /Ph.D/
  • “Бүтээцийн динамик тооцоо” сургалт -Д.Гомбосүрэн /Ph.D/

      

“Эрдэнэт үйлдвэр”  виртуаль музей үзэж үүний дараа Эрдэнэт үйлдвэр “ТӨҮГ -ийн Зураг төслийн хүрээлэнтэй танилцаж туршлага солилцов.

  

 

 

 

 

 

 

 

Тус сургалт семинарыг санаачилж Эрдэнэт үйлдвэрээр зочлуулж, танилцуулсан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ажилтнууд /магистр оюутнууд/-даа талархал илэрхийлье.