“Advanced Curriculum on Energy Efficient Buildings in Extreme Continental and Sunny Climate (CEBEC)” төслийн хүрээнд “ТОГТВОРТОЙ БАРИЛГЫН ДОЛОО ХОНОГ” арга хэмжээг зохион байгуулав.

“Тогтвортой барилгын долоо хоног” хөтөлбөрийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 11-р сарын 06-нд, “Дулаан хамгаалалтын үнэлгээ, шалгуур, төлөвлөлт” сэдэвт семинарыг 2023 оны 11-р сарын 07-нд,  “Дулаан хамгаалалт ба сэрээгдэх эрчим хүч” сэдэвт сургалтыг 2023 оны 11-р сарын 08-нд тус тус зохион байгуулсан ба  сургалт 11-р сарын 13, 14, 15, 16-нд үргэлжлэн явагдана. Хурлын үеэр төсөл хамтран хэрэгжүүлэгч Шведийн Лундын их сургууль болон Эстонийн Таллины их сургуулийн профессорууд барилгын хашлага бүтээцийн чийг ба 2 хэмжээст дулаан дамжуулалтын талаар сонирхолтой илтгэл тавьж, дотоодын 3 их сургуулийн багууд төслийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлууд болон лабораториудаа инженер, техникийн ажилчид, судлаачид, оюутнуудад танилцуулав. Сургалтыг зохион байгуулахад Монголын барилгын инженерүүдийн холбоо хамтран оролцсон ба сургалтад давхардсан тоогоор 100 гаруй салбарын мэргэжлийн багш, судлаачид, ХАСК мэргэжлийн инженер техникийн ажилчид, магистр доктор оюутан, ахлах ангийн бакалавр оюутнууд хамрагдсан. Сургалтын хичээлүүдийг зочин профессорууд өөрийн орны туршлагад суурилсан жишээн дээр тулгуурлан заасан нь сонирхолтой байв. Мөн орчин үед өргөнөөр хэрэглэгдэж байгаа үнэ төлбөргүй ашиглах боломжтой тооцооллын программуудыг танилцуулав.

                                                                                                               ХБОИСалбар, төслийн баг