БАС, Хүрээлэн буй орчны инженерийн салбартай хамтран ажиллагч БЭЗҮ ХХК, ВИНТЕХ ХХК, РАДИУС ХХК, АТМОР ХХК, АТОП ХХК, ЖАРГАЛ ПРОЕКТ ХХК- иудын хөрөнгө оруулалтаар, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын харьяа ДУЛААН ХАНГАМЖ, ХАЛААЛТЫН СИСТЕМИЙН СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИ байгуулагдан 2023.10-р сарын 09-нд нээлтээ хийлээ

Лабораторийн нээлтэд ШУТИС-ийн Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, БАС-ийн захирал Б.Нарантуяа, Сургалт, чанарын албаны дарга М.Сугар, БАС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Аюурзана болон БАС-ийн захирлын зөвлөлийн гишүүд, ХБОИС-ын эрхлэгч, профессор, багш, оюутнууд оролцов.

  

   

Тус лабораторийг ХАСК, СИ мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийн 10 хичээлд ашиглана. Мөн лаборатори нь дээрх хөтөлбөрүүдийн 3 хичээлийг лабораторитой болгох боломжийг бий болгоно.

Лаборатори нь доорх сургалтын багц төхөөрөмжүүдээр тоноглогдсон. Үүнд:

  • Цахилгаан халаагуур бүхий дулааны эх үүсвэрийн иж бүрэн зангилааны угсралт, хяналт, удирдлагын сургалтын стенд;
  • Халаалтын системийн угсралт, хяналт, удирдлагын сургалтын стенд;
  • Шалны халаалтын системийн хяналт, удирдлагын сургалтын стенд;
  • Дулаан солилцуур бүхий агаар сэлгэлтийн системийн угсралт, хяналт, удирдлагын сургалтын стенд;
  • Агаарын халаалтын системийн угсралт, хяналт, удирдлагын сургалтын стенд; 

Мэдээ  боловсруулсан: ХБОИСалбар