Хамтарсан семинар (workshop)-ын үйл ажиллагаа 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан ба ШУТИС Барилга Архитектурын Сургуулийн Архитектурын салбар болон Япон улсын Сайтама Их сургууль, Вакаяама Их Сургуулиудын багш, оюутнууд оролцов. Уг хамтарсан семинарыг 2017 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд Токиогийн гудамжийг сайжруулах, оюутнуудыг чадавхжуулах зорилготой юм.
“Tokyo Street Project-2023” семинарын хүрээнд 2023 оны 9дүгээр сарын 26-ны өдрөөс 28-ны өдрүүдэд Токиогийн гудамжинд нийгмийн туршилт судалгаа хийж, 9 дүгээр сарын 29-ний өдөр БЗД-ийн 3 дугаар хорооны Иргэний Танхимд иргэд, оршин суугчдад үр дүнгээ танилцуулж, санал хүсэлтийг хүлээн авч төслийн ажилдаа тусгахаар боллоо.
Мөн энэ үеэр японы хоёр профессор нээлттэй лекц уншиж архитектурын ангийн оюутнууд болон архитекторууд нийлсэн 140 орчим хүмүүс цугласан сонирхолтой үйл ажиллагаа болж өнгөрлөө. Цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, өргөтгөх талаар санал солилцлоо.
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation” олон улсын семинар боллоо.
“СУДЛААЧ ОЮУТАН-2024” БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.