Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга Архитектурын Сургууль болон Парис хотын Ла Виллетийн Архитектурын Үндэсний Сургуулиуд нь 2013 оноос эхлүүлэн өнөөг хүртэл тасралтгүй жил бүр хамтарсан судалгаа болон воркшопын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Тус үйл ажиллагааны хүрээнд монгол болон франц багш, оюутнууд Улаанбаатар хотын суурьшлын бүсийн ялгаатай байршлуудад судалгаа хийж иргэд, оршин суугчдын амьдралын хэв маяг, амьдрах орчны архитектур орон зайн түүхэн хувьсал өөрчлөлт, өнөөгийн хэв маяг, тулгамдаад буй асуудлуудыг тодорхойлж ирээдүйд үүсэж болох нөхцөл байдлын талаар үнэлэлт дүгнэлт өгч ажилладаг.
Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн төлөвлөлтийн чиг хандлагыг тодорхойлоход ихээхэн үр нөлөөтэй дээрх ажлыг нийслэл хотын удирдлагын зүгээс идэвхтэйгээр дэмжиж ирсэн. Энэ жилийн “Улаанбаатар хотын суурьшлын бүс дэх иргэдийн амьдрах орчны архитектур орон зай” сэдэвт хамтарсан судалгааны ажлын тайлангийн хурал НЗДТГ болон “Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн нэгжийнхний дэмжлэгтэйгээр Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд 2023.09.29-ний өдөр болж өнгөрлөө. Тус хуралд Нийслэлийн Засаг Даргын эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, НОСК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийн зохицуулагч Б.Болд-Эрдэнэ тэргүүтэй албан тушаалтнууд болон холбогдох агентлаг, нэгжүүдийн төлөөлөл оролцож тайлангийн үр дүнг хэлэлцэж санал солилцлоо.
Судалгааны хүрээнд Улаанбаатар хотын гурван байршил болох “БГД 16-р хороо Гандантэгчилэн хийд орчим”, “СБД 10,13-р хороо Зуун айл” орчим, “БЗД 19, 32-р хороо Алтан Өлгий” орчимд Барилга Архитектурын Сургуулийн Архитектурын салбар 4 багш, 9 оюутан болон Францын La Villette Их Сургуулийн 2 багш 6 оюутан нийт 14 хоногийн турш ажиглалт, тандалт, ярилцлага, хэмжилт, гар зураглал зэрэг судалгааны олон төрлийн аргыг хослуулсан эрчимжүүлсэн үйл ажиллагааг гүйцэтгэлээ.
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation” олон улсын семинар боллоо.
“СУДЛААЧ ОЮУТАН-2024” БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.