Монгол улсад усны дээд боловсролтой инженер бэлтгэсэн түүхийг тэмдэглэн 1993 онд 30 жилийн ойг төгсөгчид болон сургуулийн хэмжээнд, 2003 онд 40 жилийн ойг ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнтэй хамт улсын хэмжээнд, 2013 онд усны салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамт улсын хэмжээнд “Усны барилгын инженер” гэсэн ерөнхий нэртэйгээр тус тус тэмдэглэн өнгөрүүлсэн байна. 40 болон 50 жилийн ойгоор усны салбарын эрдэм шинжилгээний ололт амжилтыг тэмдэглэн онол практик, эрдэм шинжилгээний бага хурлуудыг амжилттай зохион байгуулж ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг №1/59, №12/145 зэрэг тусгай дугааруудыг гаргаж байв. 2023 онд Усны барилгын инженер-60 ойн хүрээнд олон үйл ажиллагаа төлөвлөсний томоохон арга хэмжээ нь ШУТИС, Барилга Архитектурын сургууль, ШУА-ын Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, ЮНЕСКО-ийн газар доорх усны тогтвортой менежментийн тэнхим, усны болон барилгын салбарын төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2023” (Hydroscience and Engineering-2023) олон улсын эрдэм шинжилгээний хурал юм. Уг эрдэм шинжилгээний хурал нь олон улсад нэр хүнд бүхий эрдэмтдийн усны салбарын чиг хандлага болсон судалгааны үр дүнг Монголын усны инженерүүд, судлаачдад хүргэх, улмаар цаашдын 60 жилд Монгол улсын усны шинжлэх ухаан, инженерчлэлийн хөгжил, ерөнхий чиг хандлагыг тодорхойлох зорилготойгоор 2023 оны 4 сарын 21-ны өдөр ШУТИС-ийн 8-р байрны 12 давхарын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдав.
Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2023 олон улсын хуралд Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга Я.Болдбаатар, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ технологийн газрын дарга Д.Цолмонбаатар, ШУА-ын Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Одсүрэн, ЮНЕСКО-ийн Газрын доорх усны тогтвортой менежментийн тэнхим (Монгол), Байгаль орчны шинжлэх ухааны факультетын Ус судлал, усны нөөцийн профессор, Япон улсын Цукуба их сургууль, “Дэлхийн боловсролын санаачилга” гүйцэтгэх захирал Маки Цужимура нар мэндчилгээ дэвшүүлж оролцов.
Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2023 олон улсын хуралд нийт 150 гаруй эрдэмтэн судлаач, инженерүүд оролцов.
Усны газрын дарга Я.Болдбаатар болон ШУТИС, ЭШТГ-ын захирал Д.Цолмонбаатар
Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2023 олон улсын хуралд оролцогчид
Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2023 олон улсын хурлын ханын илтгэлийн хэсэг
Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2023 олон улсын хурлын экспо үзэсгэлэнгийн үеэрх зураг
“Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2023” олон улсын үеэрх арга хэмжээнүүд
№ |
Үйл ажиллагаа |
Хаана |
|
1 |
Эрдэм шинжилгээний аман илтгэлүүд |
ШУТИС-ийн 8-р байрны 12 давхар, Олон улсын хурлын |
|
2 |
Эрдэм шинжилгээний ханын илтгэлүүд |
ШУТИС-ийн 8-р байрны 12 давхар |
|
3 |
“Усны барилгын инженер-60” экспо |
ШУТИС-ийн 8-р байрны 12 давхар |
|
“Усны барилгын инженер-60” экспо-д оролцсон байгууллагууд:
"Гидродизайн инноваци" ХХК "Гидроком байгууламж" ХХК "Монхидроконстракшн" ХХК "Экос" ХХК "Нью гидро проект" ХХК "Престиж инженеринг" ХХК "Хайдро дизайн прожект" ХХК "Хидро инженеринг" ХХК "Геодизи усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ “Гидро Ус” ХХК “ССТ Од” ХХК |
Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2023 олон улсын хуралд Монгол, Польш, Хятад, Энэтхэг, Герман, Франц, Япон, Австри зэрэг нийт 8 орны 56 гаруй судлаачдын 28 өгүүлэл хэлэлцүүлэгдэж ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийн №23(01)307 тусгай дугаарт хэвлэгдэв.
Тус хуралд ШУТИС, МУИС, ШУА болон Усны аж ахуйн байгууллагуудын эрдэмтэн судлаачид өргөнөөр оролцож усны шинжлэх ухаан тэр дундаа усны чанар, усны эрчим хүч, бороо, үерийн усны асуудал, усны барилга байгууламж, гидравликийн загварчлалын талаарх судалгааны ажлууд хэлэлцэгдэв.
Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2023 эрдэм шинжилгээний хурлыг усны аж ахуйн хувийн хэвшлийн Би Ди Инженеринг ХХК, Гидро сооружение ХХК, Гидрофонтан ХХК, Монхидро констракшн ХХК, Нью Гидро Проект ХХК, Престиж Инженеринг ХХК, Силвер-Эделвэйз ХХК, Хайдро дизайн прожект ХХК, Хидро Инженеринг ХХК, Эм Даблью Ти ХХК, Эм Ти Эс Гидро инженеринг ХХК, Гложекс Консалтинг ХХК, Гидродизайн Инноваци ХХК болон ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэн ивээн тэтгэж оролцов. Мөн хуралд оролцсон усны барилгын болон барилгын мэргэжлийн инженер техникийн ажилчдад мэргэжил дээшлүүлсэн 1 багц цагын гэрчилгээг Монголын барилгын инженерүүдийн холбооноос гардуулж өгөв.
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation” олон улсын семинар боллоо.
“СУДЛААЧ ОЮУТАН-2024” БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.