"БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БА ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Барилга, байгууламж ба геотехникийн асуудлууд” эрдэм шинжилгээний олон улсын хурал нь 2023 оны 03-р сарын 30-ны өдөр ШУТИС дээр зохион байгууллаа.

Тус хурал нь 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2016 оноос Инженер Технологийн Дээд Боловсрол төслийн судалгааны хамтрагч Япон улсын их сургуулиудын судлаач профессорууд Газар хөдлөлт инженерчлэлийн чиглэлээр илтгэл хэлэлцүүлж ирсэн. Энэ удаагийн хуралд БНХАУ, Франц улсын их сургуулийн профессорууд илтгэл тавьж, хурлын хамрах хүрээг өргөжүүллээ. Хуралд Япон улсын Тохокү их сургууль, Ямагата их сургууль, Франц улсын Эколь Централь Нант их сургууль, БНХАУ-ын Нанжин Аеронаутик, Астронаутикийн их сургууль зэрэг сургуулиудаас профессор багш нар илтгэл хэлэлцүүллээ.

Мөн Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг - Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг - Хот байгуулалт, хөгжлийн газар, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Одон орон геофизикийн хүрээлэн, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид судалгааны болон үйл ажиллагааны сэдвүүдээрээ илтгэл хэлэлцүүлж оролцлоо.

Хуралд оролцсон инженерүүдэд хурлыг хамтран зохион байгуулагч Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо уламжлал ёсоор сертификат гардууллаа. Хурлын үйл ажиллагааг дэмжин ивээн тэтгэгчээр Сойл трэйд ХХК хамтран ажиллалаа. 

Тус хурлыг зохион байгуулахад дэмжиж ажилласан БАС-ийн захиргаа, хамтарч ажилласан байгууллагууд, хуралд илтгэл хэлэлцүүлсэн болон хуралд идэвхитэй оролцсон нийт оролцогчиддоо БАС-ийн Хөрсний механик, динамикийн судалгааны профессорын баг, Геотехникийн Судалгааны төвөөс талархал илэрхийлж байна.

 

Хурлын нээлтийн үйл ажиллагаа