“Ёс зүйн” аян

Зорилго: Оюутны ёс зүй, хандлага, төлөвшлийг дээшлүүлэх

Хугацаа: 2023 оны 3 сарын 27-оос 4 сарын 20

БАС-ийн сургалт чанарын албанаас зохион байгуулж буй “Ёс зүйн” аян ажлын хүрээнд 2023.03.27-ны өдөр тус сургуулийн суралцагч оюутнуудад зориулж

 

  • Нийгмийн сүлжээ ашиглалт, цахим гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх нь”- лекцийг ДХИС-ын СБТГ-ын ахлах мэргэжилтэн, доктор, дэд проф. Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул,
  • Оюутны ёс зүй- Амьдралын суурь чадварт суралцахуй” лекцийг АУ-ны доктор, профессор, АШУҮИС-ийн БАС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш С.Наранчимэг нар уншиж толилууллаа.

 

Энэхүү лекцэд БАС-д суралцагч 133 оюутан хамрагдаж, Д.Өлзийсүрэн, Н.Чулуунбаатар, Д.Эрхэмбаяр, О.Алтанзагас,  Г.Ариунаа, Ж.Хандармаа  багш нар идэвхтэй оролцлоо.

Эдгээр лекцийн бичлэгийг ШУТИС-ийн ОХСҮАлбанаас ШУТИС-ийн оюутны хөгжлийн вэб-д оруулахаар бэлтгэж байна.

Цаашид үйл ажиллагааны хүрээнд бусад ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна.

Хамтран ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа.

БАС-ийн СЧА

2023.03.28