БАС-ийн оюутны дэд клубүүд байгуулагдлаа

1.Клубын зорилго ба эрмэлзэл 
Тухайн  хичээлийг судалж байгаа оюутан суралцагчдад хичээлээр олж авсан мэдлэгээ бататган хөгжүүлж, хичээлээс хоцрогдолтой байгаа оюутан нөхдөдөө сурлагын амжилт, голч дүнг дээшлүүлэхэд нь туслан зааж ойлгуулах, багшийн үйл ажиллагаанд туслах, уралдаан тэмцээнд багаар оролцох

2. Хамрах хүрээ
БАС-ийн бакалаврын түвшний сургалтын хөтөлбөрт/ тухайн мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд мэргэжлийн багшийн удирдлагаар хамрагдан ажиллана.

Клубт элсэхийн давуу тал:

-Мэдлэгээ бататгана;

-Бусад найз нөхдөдөө тусалж багаар ажиллах, бусдын тусын тулд ажиллах чадвар эзэмшинэ;

-Бусдад заан сургах арга эзэмшинэ;

-Хариуцлага, нийгмийн идэвх сайжирч, ирээдүйд сайн инженер болоход бэлтгэгдэнэ.

-Клубийн идэвхтэй гишүүн оюутанд  клубийн үйл ажиллагаанд оролцсон байдлыг үнэлж, багшийн зүгээс сурлагын үнэлгээнд нэмэлт оноо өгөх боломж нэмэгдэнэ.

Клубүүдийн мэргэжлийн чиглэл болон багш нар

  1. Барилгын инженерчлэл-                                                    Б.Жавхлан
  2. Халаалт агаар сэлгэлт кондиционер, Усан хангамж ус цэвэрлэгээ-  

                                                                                                Ц.Уранцэцэг

  1. Усны барилга байгууламж-                                              Н.Болдбаатар
  2. Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи- С. Ууганбаяр
  3. Авто замын инженерчлэл, гүүрийн инженерчлэл-    О.Эрхэмбаяр
  4. Хаягдал боловсруулах технологи-                                Д.Мөнхцэцэг

ОЮУТАН ТА БҮХЭН МЭРГЭЖЛИЙН ДЭД КЛУБЭД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАНА УУ.

Мэдээлэл авах бол дээрх багш нар болон Сургалт чанарын албатай холбогдоно уу.

2023.03.27