Профессор, багш, судлаачдын Эрдэм шинжилгээний хурал 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурлын зорилго нь профессор, багш, судлаачдын гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх, сурталчлах, харилцан туршлага солилцох, залуу судлаачдыг дэмжихэд оршино.
Хуралд БАС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Аюурзана, Архитектурын салбарын эрхлэгч Г.Цовоодаваа, зөвлөх профессор И.Гончигбат, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын зөвлөх профессор С.Чулуунхуяг, Барилгын инженерийн салбарын профессор Э.Нинжгарав, Инженерийн байгууламжийн салбарын дэд профессор Б.Уранзаяа нар үнэлгээний комиссын бүрэлдэхүүнд ажиллав.
Тэргүүн байрыг Инженерийн зурагзүйн тэнхимийн багш Э.Сувд “Орон зайн төсөөлөх чадвар хөгжүүлэх сургалтын үр дүн ба түүнийг Sure загвараар үнэлэх нь” сэдэвт илтгэл;
Дэд байрыг Архитектурын салбарын ахлах багш Н.Нарантуяа “Монгол улсын хот суурин газрын тэнцвэртэй хөгжлийн хэтийн төлөвийн судалгаа” сэдэвт илтгэл;
Гутгаар байрыг Инженерийн байгууламжийн салбарын эрхлэгч Р.Болормаа “Хурд сааруулагч “Speed bump” ба “Speed hump” тоноглолын ялгаа” сэдэвт илтгэлээр тус тус эзлэв.
Шалгарсан профессор, багш нар ШУТИС-ийн “Эрдмийн чуулган-2023” эрдэм шинжилгээний хуралд оролцоно.
Нийт оролцсон судлаачдадаа зорьсондоо хүрэх итгэл, зүтгэл, эрмэлзлээрээ дүүрэн байж цаашдын судалгааны ажилдаа нь амжилт хүсэн ерөөе.
Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation” олон улсын семинар боллоо.
“СУДЛААЧ ОЮУТАН-2024” БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.