Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бакалавр оюутны Эрдэм шинжилгээний хурал 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурал нь оюутан залуусын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, онолын мэдлэгийг бататгах, техник сэтгэлгээг хөгжүүлэх, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой юм. Эрдэм шинжилгээний хурлын I шатыг салбарууд 03 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулж дараах илтгэлүүд шалгарч II шатны хуралд оров.
Салбар |
Илтгэгчийн нэр |
Сэдэв |
Удирдагч |
|
1 |
Архитектурын салбар |
Ш.Төгсжаргал, Ө.Дагийсүрэн, Ч.Бумдэлгэрэх, Б.Үржинханд |
Автобусны буудлын хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад үндэслэн сайжруулан төлөвлөх судалгаа (УБ хотын МУБИС жишээн дээр) |
Э.Болорцэцэг |
2 |
Архитектурын салбар |
Ц.Нандин-Эрдэнэ, Ц.Мандухай |
ШУТИС-ийн хэрэгцээт нийтийн орон зайг хүйтний улиралд ашиглалттай ногоон байгууламжаар шийдэх судалгаа |
А.Өэлүн |
3 |
Архитектурын салбар |
Э.Хонгорзул |
Их дээд сургуулиудын гадна орчны архитектур төлөвлөлтийн судалгаа (ШУТИС-ын 2-р байрны жишээн дээр) |
Н.Нарантуяа |
4 |
Барилгын инженерийн салбар |
Б.Отгонсаруул, Б.Оюун-Эрдэнэ, А.Даваанаран, О.Чанагнянгар |
Орон нутгийн шаврыг эрдэс нэмэлтээр баяжуулан керамик технологийн шинж чанарыг сайжруулах боломжийн судалгаа |
Б.Буянжаргал |
5 |
Барилгын инженерийн салбар |
Л.Билгүүнбаян, Н.Бямбадорж |
Хуванцар (plastic) файбер хэрэглэсэн бетоны судалгааны зарим үр дүн |
П.Сэргэлэн |
6 |
Инженерийн байгууламжийн салбар |
Н.Солонго |
Арслантай гүүрийг шинэчлэн барих судалгаа |
С.Хаснавч |
7 |
Инженерийн байгууламжийн салбар |
Б.Хонгорзул, |
Барилгын дээврийн борооны ус зайлуулах системд тулгамдаж буй асуудал, шийдэл |
Б.Аюурзана |
8 |
Инженерийн байгууламжийн салбар |
О.Бат-Эрдэнэ |
Аадар бороо үерийн усанд тэсвэртэй ус өнгөрүүлэх темөрбетон хоолойн судалгаа |
С.Хаснавч |
9 |
Хүрээлэн буй орчны инженерийн салбар |
Б.Од, С.Мөнхдэлгэр, Х.Чанцалмаа |
Байран дулаан эргүүлэн ашиглагчтай механик агаар сэлгэлтийн системийн ажиллагааны оновчлол |
Б.Мөнхбаяр |
10 |
Хүрээлэн буй орчны инженерийн салбар |
Ж.Цэрэннадмид, А.Ариундарь |
Цонхны агаар оруулах сараалжны туршилт ба сайжруулах арга хэмжээний санал |
Б.Мөнхбаяр |
11 |
Хүрээлэн буй орчны инженерийн салбар |
М.Амьдарь, Б.Өсөхбаяр, Х.Гомбодорж |
Барилгын дуу тусгаарлалт, дуу чимээний бохирдлын судалгаа |
Ц.Уранцэцэг |
03 дугаар сарын 14-ний өдөр II шатны шалгаруулалтыг зохион байгуулав. Архитектурын салбарын зөвлөх профессор доктор (PhD), профессор И.Гончигбат оюутнуудад зориулж судалгааны ажил, судалгааны ажлын арга зүйн талаар лекц уншив.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлүүдийг Х.Үүрийнбаяр захиралтай барилгын төсөл хөгжүүлэх, барилга угсралтын Smart Green Development ХХК 1,8 сая төгрөгийн тэтгэлэг, С.Сэнгэсамбуу захиралтай Жи Жи Ай ХХК “Барилга урлах эрдэм” 9 цуврал боть номоор тус тус шагнаж оролцов.
|
|
Үнэлгээний комисст ЭНБ дарга Б.Аюурзана, зөвлөх профессор Я.Дүйнхэржав, зөвлөх профессор И.Гончигбат, зөвлөх профессор С.Чулуунхуяг, дэд профессор Ч.Оюунжаргал, ахлах багш Д.Болормаа, ахлах багш Г.Ариунаа, багш Ч.Наранцацралт, Smart Green Development ХХК-ийн зөвлөх инженер Б.Батбаяр нар ажиллаж асуудлаа тодорхойлсон байдал, хэрэглээ, ач холбогдол, тухайн асуудлыг шийдвэрлэсэн байдал, онцлог шийдэл, техник технологи, эдийн засгийн судалгаа, тооцоолол, илтгэх ур чадвар, асуулт хариулт, өгүүлэл бичих стандарт шаардлага хангасан эсэх шалгуур үзүүлэлтээр дүгнэлээ.
Тэргүүн байрыг Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Аюурзана удирдагчтай Б.Хонгорзул, Б.Бат-Эрдэнэ, Б.Чулуунчимэг нарын “Барилгын дээврийн борооны ус зайлуулах системд тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт илтгэл;
Дэд байрыг Архитектурын салбарын багш Э.Болорцэцэг удирдагчтай Ш.Төгсжаргал, Ө.Дагийсүрэн, Ч.Бумдэлгэрэх, Б.Үржинханд нарын “Автобусны буудлын хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад үндэслэн сайжруулан төлөвлөх судалгаа /УБ хотын МУБИС жишээн дээр/” сэдэвт илтгэл;
Гутгаар байрыг Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ахлах багш Б.Мөнхбаяр удирдагчтай Б.Од, С.Мөнхдэлгэр, Х.Чанцалмаа нарын “Байран дулаан эргүүлэн ашиглагчтай механик агаар сэлгэлтийн системийн ажиллагааны оновчлол” сэдэвт илтгэлээр тус тус эзлэв.
ШУТИС-ийн оюутнуудын Эрдмийн XXII чуулганд оролцох дараах баг хамт олонд амжилт хүсье.
Оролцох салбар |
Илтгэгчийн нэр |
Сэдэв |
Удирдагч |
|
Шилдэг өгүүлэл шалгаруулалт |
||||
1 |
Техник технологийн салбар |
Б.Од, С.Мөнхдэлгэр, Х.Чанцалмаа |
Байран дулаан эргүүлэн ашиглагчтай механик агаар сэлгэлтийн системийн ажиллагааны оновчлол |
Б.Мөнхбаяр |
2 |
Техник технологийн салбар |
Н.Солонго |
Арслантай гүүрийг шинэчлэн барих судалгаа |
С.Хаснавч |
3 |
Техник технологийн салбар |
Б.Отгонсаруул, Б.Оюун-Эрдэнэ, А.Даваанаран, О.Чанагнянгар |
Орон нутгийн шаврыг эрдэс нэмэлтээр баяжуулан керамик технологийн шинж чанарыг сайжруулах боломжийн судалгаа |
Б.Буянжаргал |
4 |
Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар |
Ш.Төгсжаргал, Ө.Дагийсүрэн, Ч.Бумдэлгэрэх, Б.Үржинханд |
Автобусны буудлын хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад үндэслэн сайжруулан төлөвлөх судалгаа /УБ хотын БИС жишээн дээр/ |
Э.Болорцэцэг |
5 |
Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар |
Ц.Нандин-Эрдэнэ, Ц.Мандухай |
ШУТИС-ийн хэрэгцээт нийтийн орон зайг хүйтний улиралд ашиглалттай ногоон байгууламжаар шийдэх судалгаа |
А.Өэлүн |
6 |
Байгалийн ухаан, экологийн салбар |
Б.Хонгорзул, |
Барилгын дээврийн борооны ус зайлуулах системд тулгамдаж буй асуудал, шийдэл |
Б.Аюурзана |
7 |
Байгалийн ухаан, экологийн салбар |
М.Амьдарь, Б.Өсөхбаяр, Х.Гомбодорж |
Барилгын дуу тусгаарлалт, дуу чимээний бохирдлын судалгаа |
Ц.Уранцэцэг |
Шилдэг бүтээлийн шалгаруулалт |
||||
1 |
Техник технологийн салбар |
Ж.Цэрэннадмид, А.Ариундарь |
Цонхны агаар оруулах сараалжны туршилт ба сайжруулах арга хэмжээний санал |
Б.Мөнхбаяр |
2 |
Техник технологийн салбар |
Б.Отгонсаруул, Б.Оюун-Эрдэнэ, А.Даваанаран, О.Чанагнянгар |
Орон нутгийн шаврыг эрдэс нэмэлтээр баяжуулан керамик технологийн шинж чанарыг сайжруулах боломжийн судалгаа |
Б.Буянжаргал |
3 |
Дизайн, байгалийн ухаан, экологийн салбар |
Ц.Нандин-Эрдэнэ, Ц.Мандухай |
ШУТИС-ийн хэрэгцээт нийтийн орон зайг хүйтний улиралд ашиглалттай ногоон байгууламжаар шийдэх судалгаа |
А.Өэлүн |
Бакалавр оюутны эрдэм шинжилгээний ажил амжилттай удирдан оролцуулж, идэвх санаачилгатай ажилласан удирдагч багш нарт баяр хүргэе.
Нийт шалгарсан оюутнууддаа зорьсондоо хүрэх итгэл, зүтгэл, эрмэлзлээрээ дүүрэн байж цаашдын эрдэм судлалын ажилдаа амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation” олон улсын семинар боллоо.
“СУДЛААЧ ОЮУТАН-2024” БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.