Авто замын салбарт нэвтэрч буй шинэ технологийг таниулах, инженер техникийн ажилтнууд, их дээд сургуулийн багш судлаач нар, оюутан залуучуудын судалгаа шинжилгээний ажилд оролцох идэвхийг дээшлүүлэх, чадварлаг хүний нөөцийг нэмэгдүүлэх, салбарын бодлого зорилтыг хангахад боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах, эрдэм шинжилгээний судалгааны ажлыг дэмжиж, хөгжүүлэх зорилгоор онол практикийн бага хурлыг жил бүр зохион байгуулахаар зорьж, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, ШУТИС Барилга Архитектурын сургууль, Монголын авто замчин залуучуудын холбоо хамтран “Авто замын хөгжлийн чиг хандлага 2022” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 12 сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлын илтгэл болон авто зам, гүүрийн барилгын мэргэжлийн эрдэмтэн судлаачид, доктор, магистрын зэрэг горилогчид, Зөвлөх, мэргэшсэн инженер, судлаачдын судалгааны ажлын өгүүллүүдийг эмхэтгэн, хуралд оролцогсдод хүргэлээ.
Хурлын үйл ажиллагаанд оролцогч, эрдэмтэн судлаач, эрдмийн зэрэг горилогсод, эрдэм шинжилгээний ажилтнуудын хамтын оролцоо, идэвх чармайлтын хүчинд авто замын салбарын эрдэм шинжилгээ, судалгаа хөгжлийн ахисан түвшинд хүрэх болно.
Тус хуралд гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын 19 илтгэл тавигдаж үүнээс зочин илтгэл-10, уралдааны илтгэл-9 тавигдсан. Шилдэг илтгэлийн уралдааны 1-р байр Б.Баяржаргал /ШУТИС БАС-ийн магистрант/ “Төмөрбетон дам нурууг нүүрстөрөгчийн нийлмэл материал (CarboDur, Sica Wrap) материалаар хүчитгэх схемийг оновчлох”
2-р байр Д.Ганбилэг МУИС-ийн ХШУИС-ийн магистрант, "Ай роуд" ХХК-ийн ахлах судлаач/ “Хайрган хучилттай давааны тоосжилтыг бууруулах, хучилтгүй хөрсөн хэсгийг барьцалдуулагч бодисоор бэхжүүлэх судалгаа”
3-р байр О.Эрхэмбаяр /ШУТИС БАС-ийн Техникийн ухааны магистр/ “Цементээр бэхжүүлсэн хөрсөн суурийн орц найрлагын судалгаа”
Хурлын эмхэтгэлд нийт 21 эрдэмтэн судлаачдын өгүүллийг шалгаруулан нийтэлсэн байна.
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation” олон улсын семинар боллоо.
“СУДЛААЧ ОЮУТАН-2024” БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.