ШУТИС - БАСургуулийн шилжин явах цомын төлөөх тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
admin

Барилгын инженерийн салбарын 60 жилийн ойн нэрэмжит ШУТИС-БАС-ийн шилжин явах цомын төлөөх тэмцээнд гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, теннис гэсэн 4-н төрлөөр 2022-11-12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Захиргаа, БИСалбар, Архитектур ХБОИСалбар, ИЗурагзүйн тэнхим ИБСалбар гэсэн багууд оролцов.

Тэмцээний нээлтийг хийж БАС-ийн захирал Б.Нарантуяа, БИСалбарын эрхлэгч М.Оюунчимэг нар үг хэлэв. 

     

Байр эзэлсэн баг тамирчдад БАС-ийн захирал, салбар, тэнхимийн эрхлэгч, БХБ-ийн ахлагч нар гардуулав.

Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд: 

1-р байр БИСалбар 

2-р байр Зурагзүйн тэнхим, ИБСалбар

3-р байр Архитекур, ХБОИСалбар

Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд:

1-р байр БИСалбар 

2-р байр Захиргаа

3-р байр Зурагзүйн тэнхим, ИБСалбар

Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд: 

1-р байр БИСалбар 

2-р байр Зурагзүйн тэнхим, ИБСалбар

3-р байр Архитекур, ХБОИСалбар

Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд:

1-р байр Зурагзүйн тэнхим, ИБСалбар

2-р байр Захиргаа

3-р байр БИСалбар

Шатар эрэгтэй төрөлд: 

1-р байр Зурагзүйн тэнхим, ИБСалбарын тамирчин Дамчаасүрэн 

2-р байр Захиргаа багийн тамирчин Б.Эрдэнэдаваа

3-р байр Захиргаа багийн тамирчин Б.Эрдэнэболд

Шатар эмэгтэй төрөлд: 

1-р байр Зурагзүйн тэнхим ИБСалбарын тамирчин Э.Сувд 

2-р байр Захиргаа багийн тамирчин Ж.Хандармаа

3-р байр БИСалбарын тамирчин П.Сэргэлэн

Теннис эрэгтэй төрөлд: 

1-р байр Зурагзүйн тэнхим, ИБСалбарын тамирчин Мягмарсүрэн 

2-р байр Архитекур, ХБОИСалбар тамирчин Б.Мөнхбаяр

3-р байр БИСалбарын тамирчин С.Ууганбаяр

Теннис эмэгтэй төрөлд: 

1-р байр БИСалбарын тамирчин Э.Одонтуяа

2-р байр БИСалбарын тамирчин Ж.Сарантуяа

3-р байр Архитекур, ХБОИСалбар тамирчин Ж.Болормаа нар байр эзэлсэн.

БАСургуулийн шилжин явах цомын эзэн багаар БИСалбарын баг тамирчид шалгарсан.

Тэмцээний хаалтыг хийж ШУТИС, БАС-ийн захирал Б.Нарантуяа үг хэлж ШУТИС-ийн багш ажилчдын 7-н төрөлт тэмцээнд оролцох БАС-ийн баг тамирчиддаа амжилт хүсэв.

ШУТИС-ийн БАС-ийн хамт олон