Барилгын инженерчлэл, Усны барилга байгууламж, Барилгын материаллын үйлдвэрлэлийн технологи бакалаврын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдлээ

Барилга архитектурын сургуулийн 073204 “Барилгын инженерчлэл”, 073207 “Усны барилга байгууламж”, 073209 “Барилгын материаллын үйлдвэрлэлийн технологи” бакалаврын хөтөлбөрүүд БМИҮЗ-ийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 89 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэж Гэрчилгээ гардан авлаа. Энэхүү хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан ажилд гар бие оролцсон профессор, багш, ажилтан нартаа баяр хүргэе.

БАС. Захирлын зөвлөл