БАС дээр хэрэгжиж буй CC Water төслийн чанарын баталгаажуулалтын туршлага солилцох уулзалт зохион байгуулагдлаа

ШУТИС болон МУИС нь Европын холбооны ЭРАСМУС+ хөтөлбөрийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон усны менежментийн ахисан түвшний сургалт Graduates for Climate Change adapted water management – CC Water” төслийг 2021-2024 онд хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төслийн хүрээнд олон улсын туршлагад үндэслэн Монгол орны онцлогт тулгуурлан ШУТИС -д хэрэгжүүлж буй Усны барилга байгууламжийн магистрын хөтөлбөр, МУИС-д хэрэгжүүлж буй Байгалийн нөөцийн менежмент, Ус судлалын хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр олон улсын түвшинд нийцсэн хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулан оруулах зорилготой ажиллаж байна. Хөтөлбөрт боловсруулах хичээлүүдийн агуулга төгсөгчдийн чадамжийг сайжруулж, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн, нийгэмд шаардлагатай байгаа асуудлуудыг шийдвэрлэхүйц байхын тулд тухайн хөтөлбөрүүдийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, цаашид сайжруулах арга хэмжээг оролцогч талуудын дэмжлэгтэйгээр тодорхойлох шаардлагатай байгаа юм.

Энэ ажлын хүрээнд 2022 оны 10 сарын 19-ны өдөр ШУТИС Төв номын сангийн 604 тоотод “Усны салбарын мэргэжлүүдийн ахисан түвшний сургалтын чанар, сайжруулах арга хэмжээ” нэртэй хэлэлцүүлгийг төслийн багийн гишүүд, оролцогч талуудын төлөөлөлтэй зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн зорилго: Төсөлд хамрагдаж буй усны салбарын мэргэжлийн хөтөлбөрүүдийн чанарыг хэлэлцэх, ажил олгогч, их сургууль, магадлан итгэмжлэлийн байгууллагуудын үйл ажиллагаа, хэрэгцээ шаардлагын уялдаа холбоог тодруулах, хөтөлбөрүүдийг сайжруулах баримтлах чиглэлүүдийг тодорхойлоход оршино.

Хэлэлцүүлгийн оролцогч талууд: Хөтөлбөрийн оюутнууд, төгсөгч, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багш, ажилчид, ажил олгогчид, усны асуудал эрхэлсэн төрийн байгууллагын хүний нөөц, бодлого төлөвлөлтийн хэлтэс, хөтөлбөрийн дотоод чанарын баталгаа хариуцсан мэргэжилтэн, боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллагын төлөөлөл

Хэлэлцүүлгийн үр дүн: Хэлэлцүүлэгт CC Water төслийн танилцуулга, чанарын баталгаажуулалттай холбоотой хийгдсэн ажлууд, бусад сургуулиудын чанарын баталгаажуулалтын туршлагуудыг танилцуулсны дараа

  1. Төгсөгчийн чадамж
  2. Хичээлүүдийн агуулга
  3. Хөтөлбөрт өөрчлөлт оруулахад одоо байгаа чанарын баталгаажуулалт нь төслийн чанарын баталгаажуулалттай дүйцэж байгаа эсэх, сайжруулах шаардлага

гэсэн гурван агуулгын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Хэлэлцүүлгээс

  • Quality assurance practices at MUST and NUM are mostly in line with the quality assurance practices in partner universities in the project. Improvements should be made for both MUST and NUM for (1) student centred learning, teaching and evaluation, (2) Information management and (3) on-going monitoring and periodic review of graduate programs.
  • In government organization which responsible for implementing government policy, there is a lack of professionals who have experienced for climate change and adaptation in water and water management. In addition, graduate students must have good background of research and academic writing. The quality assurance should focus on the enhancement of the capability of graduates.
  • To meet current needs, the courses must contain the application of advanced and modern modelling tools, not only the adaptation to climate change, but also fight against climate change and solution to the practical small problems related to each course.

гэсэн зүйлсэд CC Water төсөл болон төсөл хэрэгжүүлэгч ШУТИС, МУИС анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байгаа нь тодорхойлогдов.