ШУТИС-ийн БАС, БНСУ-ын “Кёнжин Архитектор Номад” ХХК болон БНСУ-ын “Polytechnics” их сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Кёнжин Архитектор Номад” ХХК, Солонгосын “Polytechnics” их сургуулийн архитектур зураг төслийн тэнхим хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь Солонгосын “Архитектур төлөвлөлтийн онол” номыг монгол хэлнээ орчуулж, хэвлэн нийтлэн Барилга архитектурын сургуулийн оюутнууд, багш судлаачид, мэргэжилтнүүдэд түгээн дэлгэрүүлэхэд оршино. Мөн номын зохиогч Oh Seung-Joo, “Кёнжин Архитектор Номад” ХХК-ны ерөнхий захирал CHO CHANG GON нарыг зочин профессороор ажиллуулах тухай байлаа.

БАС-ийн захиргаа