ШУТИС, БАС-ийн БИС-ын ахлах багш О.Алтанзагас, ИБС-ын ахлах багш М.Цас-Оргилмаа нар 2022 оны 7-р сарын 11 өдрөөс 7 -р сарын 15 өдрүүдэд Испани улсын Барселона хотод зохион байгуулагдсан 11th International Conference on Bridge maintenance, Safety and Management “IABMAS 2022” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцов.
Тус хурал нь олон улсын хэмжээнд хоёр жил тутамд зохион байгуулагддаг, гүүрийн аюулгүй байдал, засвар арчлалт, удирдлага зохион байгуулалт, ашиглалтын чиглэлээрх олон улсын хэмжээнд нэр хүндтэй хурал юм. Гүүрийн инженерчлэлийн салбарын хөгжлийн чиг хандлагыг сургалт судалгаа, техник, технологийн байгууллагад түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн энэ хурал нь анх 2002 онд Испани улсын Барселон хотод зохион байгуулагдаж байжээ.
Хурлын арван нэг дэх удаагийн энэхүү үйл ажиллагаа нь хорь дахь жилийн ойдоо хурлыг анх санаачлан зохион байгуулсан улс, хотдоо дахин зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Хурлын үйл ажиллагааг Барселон хотын Каталоны Техникийн Их Сургууль дээр зохион байгуулсан бөгөөд дэлхийн 34 орны судлаачид нийт 324 эрдэм шинжилгээ, судалгааны илтгэлийг 34 салбар хуралдаанаар 5 өдрийн турш хэлэлцүүлэн, харилцан туршлага солилцов.
Энэ удаагийн хурлын үйл ажиллагаанд Монгол улсыг төлөөлөн ШУТИС-ийн БАС, Зам Тээврийн Яам, Монголын Авто Замчдын Холбоо, Барилгын Инженерүүдийн Холбооны төлөөлөл зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов.
ШУТИС, БАС-ийн багш нар энэхүү нэр хүндтэй хуралд анх удаа “Strengthening of existing bridges” сэдвийн хүрээнд салбар хуралдаан зохион байгуулахын зэрэгцээ Монгол улсын автозам, төмөрзамын гүүрүүдэд хийсэн судалгааны ажлын үр дүнг олон улсын эрдэмтэн, судлаачдад танилцууллаа. Тус сургуулийн БИС-ын ахлах багш О.Алтанзагас “The diagnosis of old railway bridge over the Kharaa river” сэдвээр, ИБС-ын ахлах багш М.Цас-Оргилмаа “Current status and maintenance system of bridges in Mongolia” сэдвээр тус тус аман илтгэл хэлэлцүүлсэн.
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation” олон улсын семинар боллоо.
“СУДЛААЧ ОЮУТАН-2024” БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.