Барилга, архитектурын сургуультай харилцан ойлголцлын санамж бичгийг “Сэрүүн Сервис” ХХК болон “Сэрүүн” ХХК нар байгууллаа.

"Ажил олгогчдын нэгдсэн өдөрлөг-2022" арга хэмжээнд оролцсон байгууллагуудаас Барилга, архитектурын сургуультай харилцан ойлголцлын санамж бичгийг Барилгын Халаалт, Хөргөлт, Агааржуулалтын “Сэрүүн Сервис” ХХК болон Халаалт агааржуулалтын, хөргөлтийн “Сэрүүн” ХХК нар байгууллаа.

 

Энэхүү санамж бичгийн хамтын ажиллагааны гол чиглэл нь оюутан төвтэйгээр дадлагажигч оюутан бэлтгэх хөтөлбөр, цалинтай оюутан, цалинтай дадлага, оюутны тэтгэлэгт хөтөлбөр, мөн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой судалгаа хамтран хэрэгжүүлэх, харилцан мэдээ, мэдээлэл солилцох зэрэг байх юм.