“I AM IMPORTANT” – 2022 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “I AM IMPORTANT” – 2022 арга хэмжээг ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль болон Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК хамтран зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг нээж ШУТИС БАС-ийн захирал Б.Нарантуяа оюутан залууст хандан үг хэллээ. “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн инженерүүд мэргэжлийн баг хамт олон ирээдүйн барилгын чиг хандлага, ажлын байранд гарахад шаардагдах мэдлэг чадвар болон ажил мэргэжлийн онцлог ялгааны тухай оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүллээ.

 

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ШУТИС БАС, “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг хамтын ажиллагааны санамж бичгийн онцлог нь тус сургуулийн оюутныг цалинтай дадлагажигч болон тэтгэлэг хөтөлбөрүүдэд хамруулах явдал юм. Сайн төгсөгчийг сайн мэргэжилтэн болгох хамтын түншлэлийг бий болгох нь үр ашигтай, урт хугацааны түншлэлийн суурь билээ.