ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

ШУТИС болон ОХУ-ын Уралын Холбооны Их Сургууль (УрФУ) -ийн хамтын ажиллагааны гэрээний дагуу (1+1) хамтарсан хөтөлбөрийг БАС-ийн Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын “Ус хангамж, ус цэвэрлэгээ” мэргэжлээр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж сургалтын хөтөлбөрийг баталлаа.

Суралцахыг хүсэгчид орос хэлний тодорхой мэдлэгтэй, бакалаврын дипломын голч GPA 2.8-ээс дээш; D, F үнэлгээгүй байх шаардлагатай. Хөтөлбөрийн дагуу хоёр сургуулийн дипломтой төгсөнө.