Зорилтот судалгааны төслийн уралдаан

Зорилтот судалгааны төслийн уралдаан

Зорилго:

Багш, оюутны мэдлэг, чадавхийг сайжруулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгааны үр дүнг бодит байдалд нэвтрүүлэх, нийгмийн өмнө тулгамдсан зорилтыг шийдвэрлэх, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх

Зорилт:

  • Тогтвортой барилгын шалгуурт нийцсэн сууцны төлөвлөлт гаргах, бодит нөхцөлд турших, үр дүнг олон нийтэд таниулах
  • Улаанбаатар хотын гэр суурьшлаас үүдэлтэй орчны бохирдлыг бодитой бууруулсан шийдэл байх
  • Оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрэн хангасан байх

Төслийн үе шат:

  • Урьдчилсан шат: Төсөлд оролцох багууд мэдүүлгээ ирүүлэх. Эцсийн хугацаа: 2017 оны 2 сарын 14-ны 15 цаг
  • 1-р шат: Төслийн саналыг сонгон шалгаруулах. Багууд А1 форматаар дизайны санаагаа танилцуулга(постер)  хэлбэрээр бэлтгэж ирүүлэх. Санал ирүүлэх эцсийн хугацаа 2017 оны 3 сарын 7-ны өдрийн 15 цаг
  • 2-р шат: Эхний шатанд шалгарсан багууд энэ шатанд бүтээлээ нарийвчлан гүйцэтгэх ба техникийн иж бүрэн зараглал болон 3 хэмжээст загварыг багтаана. Багуудын төслийн материал ирүүлэх сүүлчийн хугацаа: 2017 оны 3 сарын 28-ны 15 цаг. (Бүртгэл болон уралдааны материалыг Т-байрны 301б тоот өрөөнд авна.)

Үндсэн шаардлага:

БАС–ийн багш, оюутны хамтарсан баг төсөл боловсруулж шалгарсан багууд тодорхой санхүүжилт авч төслийг хэрэгжүүлэх. Баг нь салбаруудын төлөөлөл орсон дараах бүрэлдэхүүнтэй байна.

  • Удирдагч багш – 1
  • Архитектурын салбарын оюутан -1
  • Барилгын инженерийн салбарын оюутан -1
  • Хүрээлэн байгаа орчны салбарын оюутан -1

Баг бүр 3.6м х 3.6м х 2.5м хэмжээтэй 1-2 хүн амьдрах хувийн сууц төлөвлөх бөгөөд цаашид ижил хэмжээтэй модулиар өргөтгөх боломжтой байна.

Төсөлд тавигдах үндсэн шалгуур үзүүлэлтүүд:

  • Хямд өртөгтэй
  • Бага эрчим хүчний хэрэглээтэй
  • Урьдчилан үйлдвэрлэх (каталог сууц) боломжтой
  • Багана буюу гадсан суурьтай
  • Цахилгаан халаалттай
  • Ариун цэврийн өрөөтэй
  • Дулаан хамгаалалтын тооцоо хийгдсэн
  • Төсөв бодогдсон
  • Шинэ давшилтэт техник технологи ашигласан
  • Бодит байдалд  хурдан хэрэгжих боломжтой

Төслийн урамшуулал, шагнал:

Эхний шатны шалгаруулалтын шагналын сан 1,8 сая төгрөг ба 6 хүртэлх багийг салбаруудын төлөөлөл болсон багш, оюутануудын оролцоотойгоор сонгон шалгаруулж шагналын санг төслийн 2-р шатанд бэлтгэхэд зориулан тэгш хуваан олгоно.

Дараагийн шатанд шалгарсан багуудын ирүүлсэн бүтээлийг хөндлөнгийн шүүгчид төслийн үндсэн шалгуурын дагуу  үнэлж, шалгаруулна.

  • 1-р байр 1 баг: Нэг сая төгрөг
  • 2-р байр 1 баг: Зургаан зуун мянган төгрөг
  • 3-р байр: 1 баг: Дөрвөн зуун мянган төгрөг

Жич: 1 ба 2 дугаар шатанд шалгарсан бүтээлүүдийн зохиогчийн эрх БАС, болон тухайн багийн хамтын өмч байх болно.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг beecmongolia@gmail.com хаягаар авна уу.

                                                Тодруулга авах утас:         Б.Мөнхбаяр, 99069903

                                                                                                Э.Пүрэв-Эрдэнэ, 99117504         

                                                                                                Н.Гэрэлтцолмон, 99106797

Бүтээлийн уралдааныг санаачлагч: Барилга Архитектурын Сургууль