Барилга Архитектурын Сургуулийн Магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

ШУТИС. БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Барилга Архитектурын Сургуулийн магистр, доктор оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдана.

Зохион байгуулагч: Барилга Архитектурын Сургууль

Зорилго: Залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин урамшуулах, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, зөвлөгөө авах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд оршино.

Салбар, чиглэлүүд:

Салбар 1. Барилга

Салбар 2. Архитектур

Салбар 3. Хүрээлэн буй орчны инженер

Хурлын тавигдах шаардлага:

  1. Нийгэм болон мэргэжлийн хүрээнд үнэ цэнэтэй тодорхой асуудал дэвшүүлсэн байх
  2. Судалгааны ажлын шинэлэг тал, давуу тал, үр дүнг тусгаж чадсан байх
  3. Тухайн асуудлын шийдэл болох аргуудыг тодорхой гаргаж өгсөн байх
  4. Судалгааны өгүүлэлд гадаад, дотоодын өргөн эх сурвалж ашиглаж, зохиогчийн эрх зөрчөөгүй байх
  5. Илтгэх ур чадвар
  6. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу бичигдсэн байх (http://must.edu.mn/mn/b3m668/)

Хурлын хугацаа, шалгаруулалт:

            Эрдэм шинжилгээний хуралд оролцох хүсэлтэй магистр, доктор оюутнууд 03 сарын 02 өдрийн дотор илтгэлийн сэдвийг дараах холбоосоор бүртгүүлнэ.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc9NKIE3tjBJBL0ngU5bkk1aKzXyulF1vgFZztQPSfv40dMLA/viewform

03 сарын 10 дотор илтгэлээ PPT хэлбэрээр http://tomoogii2@gmail.com хаягаар ирүүлнэ. ЭШБ хурал болох өдөр ШУТИС-ийн өгүүлэл бичих зааврын дагуу бэлтгэсэн өгүүллээ 3 хувь хэвлэн авчирна уу.

Эрдэм шинжилгээний хурал 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ШУТ номын сангийн 405 тоот танхимд зохион байгуулагдана.

Илтгэлийг салбар чиглэлээр нэгтгэн 3 байр эзлүүлэн шагнан урамшуулна. Шалгарсан илтгэлүүдийг ШУТИС-ийн магистр, доктор оюутны шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаанд оролцуулна.

           Магистр оюутан:

I байр Өргөмжлөл, 100.000 төгрөг

II байр Өргөмжлөл, 80.000 төгрөг

III байр Өргөмжлөл, 60.000 төргөг

            Доктор оюутан:

I байр Өргөмжлөл, 120.000 төгрөг

II байр Өргөмжлөл, 100.000 төгрөг

III байр Өргөмжлөл, 80.000 төгрөг

Магистр оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийг удирдсан багшийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

Шилдэг илтгэлд хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй.

ШУТИС. Барилга Архитектурын Сургууль

Эрдэм шинжилгээний алба