БНАСАУ-ын Пхеньянын Архитектурын их сургуулийн зочид төлөөлөгчид ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуульд айлчлав

БНАСАУ-ын Пхеньянын Архитектурын их сургуулийн зочид төлөөлөгчид ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуульд айлчлав 

         2016 оны 08-р сарын 30-ны өдөр ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуульд БНАСАУ-ын Пхеньянын Архитектурын их сургуулийн ерөнхийлөгч, Солонгосын Архитектурын холбооны төв хорооны дэд ерөнхийлөгч Kim Yong Bae, Солонгосын Архитектурын холбооны төв хорооны ерөнхийлөгч Sim Yong Hak, Пхеньянын Архитектурын их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Choe Yong Chan, Пхеньянын Архитектурын их сургуулийн Гадаад харилцааны албаны ажилтан Choe Kyong Hui, Барилгын материалын багш Thak Un Jong нар айлчилж хоёр сургууль хооронд харилцан санал солилцон хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, эхний ээлжинд багш, эрдэмтдээс сургуулийн үйл ажиллагаатай танилцуулах, оюутан солилцоо, хамтарсан судалгааны ажил эхлүүлэхээр тохиролцов.

        Айлчлалын үеэр ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, проректор П.Жаргалтуяа БАС-ийн захирал Э.Нинжгарав, Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Ууганбаяр, МАЭ-ийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар, БАС-ийн Архитектурын салбарын эрхлэгч, Профессор И.Гончигбат нартай уулзан ШУТИС-ийн БАС, Пхеньяны Архитектурын их сургууль хоорондын цаашдын хамтын ажиллагааг зохих гэрээний дагуу хөгжүүлэх талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлцгээлээ.