Шагнал авсан Профессор, Багш, Ажилтан нартаа баяр хүргье.

Шагнал авсан Профессор, Багш, Ажилтан нартаа баяр хүргье.

           Олон улсын багш нарын өдөр, Монголын багш нарын баярыг тохиолдуулан ШУТИС-ийн багш, ажилтан нар  2015 оны 9-р сарын 30-ны өдөр БСШУЯ-ны шагнал болон Эрдмийн зөвлөл, Ректорын нэрэмжит шагналаар шагнагдлаа. 

           БСШУЯ-ны “Жуух бичиг”-ээр Барилга, Архитектурын Сургуулийн Архитектурын салбарын ахлах багш Э.Пүрэв-Эрдэнэ, ахлах багш Б.Жигжид, Барилгын инженерийн салбарын ахлах багш Ж.Алтанцэцэг, Сургалтын албаны ажилтан Ц.Цацралчимэг, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Оюунцацрал нар тус тус шагнагдав.

Нийт шагнал авсан профессор, багш, ажилтан нартаа цаашдын ажилд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША