“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ЦЭВЭР ОРЧИН- 2022 ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ  ХУРАЛ
davaatsetseg

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ЦЭВЭР ОРЧИН- 2022 ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ  ХУРЛЫН УДИРДАМЖ

Зорилго. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинд үзүүлэх хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл, хотжилт,  үйлдвэржилтийн хурдацтай хөгжлийн хэрээр агаар, хөрс, усны бохирдол ихээр нэмэгдэж, ундны усны аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж буй  өнөө цагт  шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилсан,  хүрээлэн буй орчинд ээлтэй шийдэл, шинэ технологи, тоног төхөөрөмжийг таниулан сурталчлах, инновацыг бий болгох чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн,судлаачдыг дэмжих, харилцан мэдлэг туршлагаа солилцох, хамтарч ажиллах  боломжийг олгоход оршино.

Хамрах хүрээ. Ус хангамж, ариутгах татуурга, хаягдал боловсруулалт болон хүрээлэн буй орчинд ээлтэй технологийг бий болгох чиглэлээр  судалгааны ажил эрхэлж байгаа эрдэмтэн, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, инженер техникийн ажилтан, багш, ахисан түвшинд суралцагч оюутан, хувь хүмүүс хамрагдана.

Илтгэлд тавигдах шаардлага.

Илтгэлийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу боловсруулсан байна. Доорх хаягаар орж зааврыг харна уу.  

https://www.must.edu.mn/mn/esh_oguulel_zaavar/

Хурлын материал хүлээн авах хугацаа. Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэх илтгэлийн материалыг электрон хэлбэрээр 2022 оны 04 сарын 15-ны өдрийг дуустал доорх хаягаар хүлээн авна.

Жич: Илтгэл өгүүлэл нь урьд өмнө өөр хэвлэлд хэвлэгдэж байгаагүй байх ба харьяа эрдэм шинжилгээний байгууллага, салбар, тэнхимээс хурлаар хэлэлцүүлж, хэвлүүлэхийг зөвшөөрсөн тодорхойлолтын хамт ирүүлнэ.

Хурал. 2022оны 04 сарын 22–н өдөр ШУТИС-ийн 8-р байрны  12 давхрын хурлын танхимд 9.00 цагт болно.

Холбоо барих: 

ХБОИС-ын Зөвлөх  профессор С. Чулуунхуяг,  утас: 99106743

       Багш С. Эрхэмбаяр,  утас: 9191672

Сургалтын мастер А.Зул утас: 94940718