Төслийн 19 дэх удаагийн консерциум Швед улсын Лундын их сургуульд 2023 оны 8 дугаар сарын 18,19-ны өдрүүдэд болов. Уулзалтад ШУТИС, БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын дэд профессор Б.Билгүүн, ахлах багш Д.Эрдэнэцэцэг, багш С.Эрхэмбаяр нар оролцлоо. Уулзалтын үеэр төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой хийгдсэн ажлуудаа дүгнэж, төслийн тайлангийн бэлтгэл ажлуудыг хэлэлцэв.
Мөн Швед улсын Хелсинборг хотын хот төлөвлөлтийн газрын даргатай уулзаж хотын ерөнхий төлөвлөлт, цаашдын стратеги төлөвлөгөөтэй танилцаж туршлага судаллаа.
Төслийн сүүлийн 20 дах консорциум уулзалт Монголд болох бөгөөд уулзалтаас гадна халаалт, агаар сэлгэлт, кондицонерийн инженер, эрчим хүчний аудиторуудад зориулж Барилгын эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр богино хугацааны сургалт зохион байгуулахаар тохиролцлоо. Хичээлийг Лундын их сургууль, Таллины их сургуулийн профессорууд заах бөгөөд ШУТИС-ийн баг зохион байгуулах ажлыг гүйцэтгэнэ.
Барилга, Архитектурын сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
ШУТИС БОЛОН ТОКИОГИЙН ИХ СУРГУУЛЬ ОЮУТАН СОЛИЛЦОХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭХЛЭЛИЙГ ТАВИЛАА.
2025.05.08-ний өдөр ШУТИС-ийн "Ажил олгогчдын нэгдсэн, уулзалт өдөрлөг"-ийн арга хэмжээ 11.00-16.00 цагийн хооронд амжилттай явагдаж дууслаа.
“ГАН ГҮҮР-2025” 6 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ.
Korea Resource Circulation Industry Promotion Association (RIPA) Holds International Resource Circulation Cooperation Conference in Mongolia