Доктор, профессор Ч.Дэндэвдоржийн нэрэмжит “Барилгын материал” улсын Х олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.

ШУТИС -ийн Барилга, Архитектурын Сургуулийн 65 жил, Барилгын материалын технологич инженер мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан доктор, профессор Ч.Дэндэвдоржийн нэрэмжит “Барилгын материал” улсын Х олимпиад 2024.12.07 өдөр ШУТИС-ийн БУХС дээр зохион байгуулагдлаа.

Тус олимпиад ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Их Засаг Олон Улсын Их Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль, Үндэсний Техникийн Их Сургууль, Сити Их Сургууль, Барилгын Политехникийн Коллеж, Монгол Коосен зэрэг 9 их дээд сургуулийн 100 гаруй оюутан удирдагч багшийн хамт оролцсон нь барилгын материал гэх ойлголт өнөө цагт Монгол улсын барилгын салбарт ямар чухал болохыг илтгэсэн олимпиад болж өндөрлөлөө.

Энэ удаагийн олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний үйлдвэрлэгч болох Монгол Базальт ХК оролцож Конкрет Адмикс ХХК, Эвт Чулуу ХХК нар дэмжигч байгууллагаар оролцсон юм.

“Барилгын материал” улсын Х олимпиад онолын шалгалт, лабораторийн туршилт, гэрийн даалгавар гэсэн үндсэн төрлүүдээр явагдаж ганцаарчилсан болон багийн дүнгээр байр эзлүүлсэн. Олимпиадад оролцсон багууд Монгол базальт ХК-ийн бүтээгдэхүүн болон базальт файбер болон базальт шилбэн арматурыг ашиглан дамнуруу хийж туршсан нь энэ удаагийн олимпиадыг нэг онцлог байлаа. Ганцаарчилсан төрөлд ШУТИС -ийн Барилга, Архитектурын Сургуулийн оюутан Г.Өлзийхүү тэргүүн байр, Монгол Коосен сургуулийн Б.Хэрлэн дэд байр, ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн оюутан Ж.Анаржаргал гуравдугаар байр тус тус эзэлсэн. Харин багийн төрөлд ШУТИС-ийн БАС-ийн С.Ууганбаяр багшийн удирдсан 2-р баг болох оюутан Г.Мөнхбат, Б.Анхбаяр, Д.Цолмон, Б.Элбэгзаяа, Б.Амарсанаа нар тэргүүн байр, 1-р баг болох Л.Батбаяр, Б.Мягмаржаргал, Ч.Мөнхтулга, С.Адъяабазар, Г.Сэргэлэнбаатар, С.Номин-Эрдэнэ нар дэд байр, ШУТИС-ийн БАС-ийн Б.Буянжаргал багшийн удирдсан 2-р баг болох О.Эрдэнэбаяр, Н.Тэмүүжин, Г.Өлзийхүү, М.Дагвадорж, С.Чинхүслэн нар гуравдугаар байрт тус тус шалгарсан амжилтыг үзүүллээ.

Олимпиадад оролцсон нийт багш, оюутнууддаа цаашдын сурлага, судалгаанд өндөр амжилт хүсье.

 ШУТИС, Барилга, Архитектурын Сургуулийн Барилгын Инженерийн Салбар