Инженерийн зурагзүйн тэнхим, Барилгын инженерийн салбараас нэр дэвшүүлж БАС-ийн Эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн ахмад багш Г.Усних, Эрдмийн зөвлөлийн гишүүн, Барилгын инженерийн салбарын бакалавр, магистрын хамгаалалтын зөвлөлийн гишүүн, Үндэсний бүтээн байгуулалтын корпорацын ТУЗ-ийн дарга, Ерөнхийлөгч Б.Жүгдэр нарыг Монгол улсын барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэхэд оролцон, их сургуулийн мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлагыг нэмэгдүүлэх, багшлах хүний нөөцийг мэргэшүүлэх, Барилгын салбарын судалгаа шинжилгээний байгууллагыг чадавхжуулах, салбарын бодлогын баримт бичгийг боловсруулахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж ШУТИС-ийн Хүндэт профессор цолыг 2024 оны 12-р сарын 25-ны өдөр ШУТИС-ийн ректор Т.Намнан гардуулав.
Ахмад багш Г.Усних нь Боловсролын салбарт 37 жил дунд сургуулийн багш, хичээлийн эрхлэгч, их, дээд сургуулийн багшаар ажилласан бөгөөд МУИС, ПДС-д зурагзүйн иж бүрэн 3 кабинет тохижуулж хүлээлгэн өгсөн. ШУ-ны ололтыг нутагшуулахад чиглэсэн инновацын үйл ажиллагаа чиглэлээр зурагзүйн багш нарт зориулсан самбарын олон үйлдэлт гортигийг шинээр зохион бүтээж сургалтад нэвтрүүлсэн. Мөн Монгол кино үйлдвэртэй хамтран оюутан сурагч, зурагзүйн багш нарт зориулсан зурагзүйн хичээлийн диафильм бүтээсэн. ПДС-ийн төгсөлтийн комиссын нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа 7200 орчим төгсөгчдийн диплом хамгаалуулах, диплом гардуулах, баримт бичгийн бүрдлийг хангуулан архивд хүлээлгэн өгөх ажлыг ганцаараа, алдаа дутагдалгүй хариуцан ажиллаж их сургуулийн хөгжлийн бодлого, стратегийн зорилт, зорилгыг хэрэгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан. 8000 гаруй оюутанд Дүрслэх геометр, Техникийн зурагзүй, Барилгын зурагзүй хичээлээр зурагзүйн боловсрол олгож инженер болох үүд хаалгыг нээж өгсөн. Мөн ном, сурах бичиг, гарын авлага 17-г бичиж туурвиж оюуны хөрөнгө оруулалт хийсэн байна.
Эрдмийн зөвлөлийн гишүүн, Барилгын инженерийн салбарын бакалавр, магистрын хамгаалалтын зөвлөлийн гишүүн, Үндэсний бүтээн байгуулалтын корпорацын ТУЗ-ийн дарга, Ерөнхийлөгч Б.Жүгдэр нь 20 гаруй жилийн хугацаанд БАС-ийн сургалтын үйл ажиллагаанд оюутнуудыг дадлагад хамруулах, УШСКомиссын гишүүн, ЭЗ-ийн гишүүнээр ажиллах замаар хамтран ажиллаж байна. Сургалтын үйл ажиллагааны чиглэлээр хийсэн дараах ажлуудыг онцолж байна. Үүнд:
Б.Жүгдэр нь БАС-ийн материаллаг баазыг бэхжүүлэх, ЭШ-ний бага хурал, үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцохоос гадна санхүүгийн дэмжлэг үзүүлж их сургуулийн хөгжлийн бодлого, стратегийн зорилт, зорилгыг хэрэгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан. Сүүлийн 10 гаруй жил БАС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, сүүлийн 20 гаруй жил БАС-ийн, БУХС-ийн диплом хамгаалалтын комиссын гишүүнээр ажилласан, оюутнуудад өөрийн туршлагыг хуваалцах лекцэд оролцож байв. Оюутны уралдаан, тэмцээнийг зохион байгуулах, ЭШХ зохион байгуулах, сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, анги танхимыг тохижуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан. Тухайлбал: Сургуульд 7 сая төгрөгийн номыг хандивласан, Ахмад профессор Г.Базар, Ж.Гэрэлхүү нарын Багшийн алдар тэмдэглэх арга хэмжээг ивээн тэтгэхэд 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. 2005 онд 2-410, 2-407 танхимуудын засварын ажлыг гүйцэтгэх зардал нийт 12 сая төгрөгийг гаргасан байна.
Сургуулийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хоёр эрхэмдээ баяр хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүндэт профессор цол олгоход дэмжиж ажилласан Эрдмийн зөвлөлийн гишүүд, салбар, тэнхимийнхэнд баярлалаа, баяр хүргэе.
Мэдээ бэлтгэсэн: ЭША
“Бат холбоос” анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
ШУТИС-ИЙН “ХҮНДЭТ ПРОФЕССОР” ЦОЛ ГАРДУУЛАВ.
“Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Инженерийн зурагзүйн тэнхимийн багш Э.Сувд докторын (Ph.D.) зэрэг амжилттай хамгааллаа.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон Алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүргэе.