“АВТО ЗАМ-2024” АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТ СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АВТО ЗАМ-2024, “Авто зам, замын байгууламжийн ашиглалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 12 сарын 07-нд Удирдлагын Академийн Б байранд амжилттай зохион байгууллаа.

Хурлын ерөнхий зохион байгуулагчаар Зам, тээврийн яам, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, ШУТИС, БАС, Инженерийн байгууламжийн салбар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК, Монголын авто замчдын холбоо, Монголын авто замчин залуучуудын холбоо зэрэг байгууллагууд ажиллав. Хурлын ивээн тэтгэгчээр “Роснефть битум” компанийн албан ёсны дистрибьютер, “Синергия ойл групп” ХХК, “Мотор Сервис” ХХК, “Ар Кү Эс Эл Чанар” ХХК зэрэг байгууллагууд ажиллалаа.

Уламжлал ёсоор тус эрдэм шинжилгээний хуралд олон улсын зочид төлөөлөгчид оролцдог билээ. Энэ удаагийн хуралд БНСУ-ын БНСУ-ын Иргэний барилга, барилгын технологийн хүрээлэн (KICT)-ийн мэрэгжилтэн Чон Сонг Ил, ОХУ-ын “Синергия ойл групп” ХХК захирал Роман Георгиевич Житов, Япон улсын Китами Технологийн Их Сургуулийн профессор Дай Накамура, Япон улсын Коогёо ХХК-ийн дэд ерөнхийлөгч Юукихиро Шибао нар оролцов.

Эрдэм шинжилгээний хурлыг Зочин илтгэгчдийн бүтээл, төслийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлууд, судлаачдын судалгааны ажлууд гэсэн 3 хэсэгтэй зохион байгууллаа.

Төслийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлаар 401 оноогоор, “Засмал зам” ХХК-ийн инженер Б.Төмөрдулам “Авто зогсоол төлөвлөх стандартын шинэчлэлт” сэдэвт илтгэл 1-р байрт, судлаачдын судалгааны ажлаар 1-р байрт ШУТИС, БАС-ийн Инженерийн байгууламжийн салбарын дадлагажигч багш Ц.Батжаргалын “Хиймэл оюун ухааныг гудамж замын сүлжээний уулзвар төлөвлөлтийн судалгаанд ашиглах боломж” илтгэл, 2-р байрт “Геозураглал” ХХК-ийн инженер С.Анударь “Карбон файбер материал ашиглан хүчитгэсэн төмөрбетон дам нурууны төгсгөлөг элементийн шинжилгээ” сэдэвт илтгэл, 3-р байрт ШУТИС, БАС-ийн Инженерийн байгууламжийн салбарын докторант Б.Оюунцэцэгийн “Авто замын техник ашиглалтын үзүүлэлтээр тээвэр ашиглалтын нэгж зардлыг тооцох нь” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт профессор, багш, оюутан, судлаачдадаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.