2024 оны 04-р сарын 26, 27-ны өдрүүдэд “Ган Гүүр-2024” оюутны тэмцээний илтгэл, угсралт, туршилтын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн нь 5 дахь удаагийнх бөгөөд ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн 8 багийн 80 гаруй барилгын инженер, гүүрийн барилгын инженер мэргэжлээр суралцагч оюутнууд оролцлоо.
Тэмцээнийг БАС-ийн Барилгын инженерийн салбар зохион байгуулж, БАС, “Мөнх Инж Констракшн” ХХК болон Asia Bricom-2023 тэмцээний 3-р байрын шагналт багийн гишүүд ивээн тэтгэлээ.
Тус тэмцээн нь оюутнуудын онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлж, инженерийн байгууламжийн загварыг гаргах, төсөллөх, бүтээлчээр сэтгэх, шинэ санаа хэрэгжүүлэх, эд ангиудыг өөрийн гараар бэлтгэн угсрах, турших, багаар ажиллах сахилга батад суралцах, төлөвлөлтийн дагуу гүйцэтгэх, материалын шинж чанар, бэлтгэх угсрах процесс, аюулгүй ажиллагааг хангах, мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйд тэмүүлэх ирээдүйн инженерүүдийг бэлтгэх зорилготой.
Тэмцээнд байр эзэлсэн багууд:
2-р байранд Мегастракчр баг (ШУТИС, БАС),
3-р байранд Бүтээгч Монгол баг (ТТДС);
2-р байранд Гэрэлт Цамхаг баг (ШУТИС, БАС);
2-р байранд Шинэ Монгол (ШМТДС);
2-р байранд Шинэ Монгол (ШМТДС);
2-р байранд Шинэ Монгол (ШМТДС);
Ган гүүр-2024 тэмцээнд идэвхтэй оролцсон бүх багуудад дурсгалын цом гардуулав.
Монгол Улсын Гавьяат багш, Доктор, Профессор, МУ-ын Зөвлөх Инженер Пэлжээгийн Отгонбаяр агсаны нэрэмжит шагналыг түүний шавь Б. Эрдэнэболд болон үр хүүхдүүд нь Гэрэлт Цамхаг багт гардуулав.
Энэ жилийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулж хамтран ажилласан Барилга Инженерийн Салбарын бүх багш, ажилтнууд болон ивээн тэтгэгчид нартаа талархал илэрхийлье.
Мөн хичээл зүтгэл гаргаж, богино хугацаанд тэмцээний бэлтгэлээ ханган идэвхтэй оролцсон оюутан суралцагчиддаа сурлагын амжилтыг хүсэн ерөөе.
2024 оны 8-р сард Вьетнам (БНСВУлс)-д болох Asia Bricom-2024 тэмцээнд Монгол Улсаа төлөөлж ШУТИС-ийн баг бүрдүүлж оролцох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Зохион байгуулах комисс: Барилгын инженерийн салбар
Хотойлт төрөл, Нийт өртөг, Бүтээцийн өртөг төрөл тус бүрт 1-р байр, Тэмцээний Тэргүүн байранд орсон Си Би Ар (ШУТИС, БАС) баг
Илтгэлийн төрөл, Угсралтын өртөг төрөл тус бүрт 1-р байранд орсон Эм Эн Ди Ти (ШУТИС, БАС) баг
Илтгэлийн төрөлд 2-р байранд орсон Мегастракчр (ШУТИС, БАС) баг
Угсралтын өртөг төрөлд 2-р байранд орсон Гэрэлт Цамхаг (ШУТИС, БАС) баг
Хотойлт төрөл, Нийт өртөг, Бүтээцийн өртөг төрөл тус бүрт 2-р байр, Гоо зүйн тэргүүн байранд орсон Шинэ Монгол (ШМТДС) баг
Илтгэлийн төрөлд 3-р байранд орсон Бүтээгч Монгол (ТТДС) баг
Монгол Улсын Гавьяат багш, Доктор, Профессор, П.Отгонбаяр агсаны нэрэмжит шагналт Гэрэлт Цамхаг (ШУТИС, БАС) баг
Тэмцээнийг ивээн тэтгэсэн Asia Bricom-2023 тэмцээний 3-р байрын шагналт багийн гишүүд удирдсан багш нарын хамт
Гүүр ачаалах явц
Гүүр угсрах явц
Тэмцээнд оролцсон бүх багийн гишүүд шүүгчдийн хамт. Илтгэлийн тэмцээний дараа
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Н.Доржбалдан докторын (Ph.D.) зэргийг амжилттай хамгааллаа