БАРИЛГА МН - ИЙН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УДИРДАМЖ
НЭГ. ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
Тэтгэлгийн зорилго:
Монгол Улсын барилгын салбарт өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шилдэг мэргэжилтнийг бэлтгэх, тэднийг дэмжин урамшуулахад оршино.
Тэтгэлгийн хэмжээ: 4 000 000 төгрөг
Тэтгэлгийн сонгон шалгаруулалт хоёр үе шатаас бүрдэнэ:
Эхний шат: Мэргэжлийн эсээ, нийтлэлийн үнэлгээ
Оюутан нь өөрийн суралцаж буй мэргэжлийн салбарт тулгамдаж байгаа асуудал түүнийг шийдэх гарц шийдэл, шинэлэг техник технологи, мөн ирээдүйд барилга, хот байгуулалтын салбарт бий болгохыг хүсэж байгаа өөрчлөлт, шинэчлэлтийн талаар нийтлэл, эсээ бичиж info@barilga.mn мэйл хаягаар илгээнэ.
Дараах шат: Эхний шатад тэнцсэн тэтгэлэг горилогчид нэгдүгээр шатанд ирүүлсэн "Эссэ" агуулгын хүрээнд PPT бэлтгэж, "BARILGA EXPO 2024" олон улсын барилгын үзэсгэлэн яармагийн үеэр танилцуулж үнэлгээ авна.
Шалгуур үзүүлэлт:
№ | Шалгуур үзүүлэлт | Оноо |
1 | Нийтлэл, эссэ бүтээлийн үзэл санаа, шинэлэг байдал | 30 |
2 | Мэргэжлийн онцлог, тодорхой асуудал, гарц шийдлийг тусгасан байх | 25 |
3 | Олон нийтийн хандалт /Барилга МН сошиал сувгуудаар цацагдах/ | 5 |
4 | Шүүгчдийн санал, шүүмж | 40 |
ХОЁР. ТЭТГЭЛЭГ ГОРИЛОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Тавигдах шаардлага:
ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ
Тэтгэлэг горилогч нь 2024 оны 03 дугаар сарын 26 - аас 2024 оны 04 дүгээр сарын 08 - ны 18:00 цаг хүртэлх хугацаанд info@barilga.mn мэйл рүү мэргэжлийн нийтлэл, эсээг илгээнэ.
Эссэ бичихэд тавигдах шаардлага:
Сонгон шалгаруулалтын зохион байгуулалтын хугацаа:
03.25-04.07 ны өдрүүдэд: Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зарлаж, өргөдөл хүлээн авна;
04.08-04.09-ны өдрүүдэд: Эсээний үнэлгээ хийгдэнэ.
04.09 - 04.10- ны өдөр Эхний шатны сонгон шалгаруулалтын хариу болон дараагийн шатны сонгон шалгаруулалтад оролцох хуваарийг тэтгэлэг горилогч бүрт и-мэйлээр мэдэгдэнэ.
04.13-ны өдөр: Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт буюу илтгэлээ танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулагдана.
04.14-ний 16:00 цагт BARILGA EXPO 2024 олон улсын барилгын үзэсгэлэнгийн арга хэмжээн дээр ялагчийг шалгаруулж, шагналыг гардуулна.
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛНА
2023-2024 оны хичээлийн жилийн Хаврын улирлын төгсөлтийн ёслолын ажиллагааны хөтөлбөр
"Тогтвортой хөгжлийн зорилт 2024" Оюутны олимпиад
ИБС-ын Ажил олгогч - Төгсөгчдийн уулзалт өдөрлөг
Барилга байгууламж ба геотехникийн асуудлууд XVII эрдэм шинжилгээний олон улсын хурал 2024.05.28-ны өдөр зохион байгуулагдана.