Гарааны компанийн төсөл бойжуулах "MUST START-UP 2.0" хөтөлбөр
Товч мэдээлэл:
Монгол улсын Дээд боловсролын тухай хуулинд "Их сургууль нь дэргэдээ инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зорилготой гарааны компани"-ийг дангаар болон бусадтай хамтран байгуулж ажиллуулах тухай боломжтойг зохицуулсан.
ШУТИС нь хөгжлийн бодлогын "ШУТИС-2030" стратегидаа олон улсын их сургуулиудын жишгээр багш, судлаачдынхаа ноухау, технологи, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах гарааны компаниудыг байгуулах зорилт тавин ажиллаж байна.
Монгол улс гарааны компани байгуулах эрх зүйн зохицуулалтыг засгийн газрын 2023 оны 39-р тогтоол буюу "ГАРААНЫ КОМПАНИ БОЛОН ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ,ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ АЖ АХУЙН НЭГЖИД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ" -аар зохицуулж байна.
Тус журмаар Гарааны компани нь Технологи дамжуулах төвд гишүүнчлэлээр бүртгүүлсэн, 5 хүртэлх жилийн төлөвлөгөө бүхий инновацын төслийг (зах зээл, эдийн засаг, технологийн боломжийг агуулсан) боловсруулж мэдүүлэх шаардлагатай.
Хавсралтаар хөтөлбөрийн удирдамж болон постер хүргүүлэв.
Хөтөлбөрийн удирдамж: Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн систем (must.edu.mn)
Хөтөлбөрт бүртгүүлэх холбоос: "MUST Start-Up" гарааны бизнес бойжуулах хөтөлбөрийн мэдээлэл болон бүртгэл - Google Forms
Олон төвт хот иргэдийн оролцоо сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2024.12.04-нд зохион байгуулагдана.
Гарааны компанийн төсөл бойжуулах "MUST START-UP 2.0" хөтөлбөр
Барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойн баярын мэнд хүргэе
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛНА
2023-2024 оны хичээлийн жилийн Хаврын улирлын төгсөлтийн ёслолын ажиллагааны хөтөлбөр