2024 оны 2-р сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн засаг даргын санаачилгаар “ГОВИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ” Өмнөговь аймагт амжилттай зохион байгуулагдлаа. ШУТИС-ийн салбар сургуулийн төлөөлөл нийт 20 гаруй багш оролцож салбар сургуулиа танилцуулж тус бүрийн хийж буй судалгаа шинжилгээ, хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрийн талаар илтгэл хэлэлцүүлэв. Өмнөговь аймаг болон ШУТИС-ийн харьяа Технологийн дээд сургууль түүний дэргэдэх шинжлэх ухаан, инноваци технологийн салбар зөвлөлтэй (ШУТСЗ) хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Дашрамд дурдахад тус салбар зөвлөл нь хуралтай зэрэгцээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдаж үйл ажиллагаа явуулах, төсөв санхүү захиран зарцуулах эрхээ авлаа. ШУТИС-БАС-ийн ахлах багш Т.Мөнх-Өнөр, Н.Насанбаяр, С.Ууганбаяр нар зурагт үзүүлсэн хөтөлбөрт багтсан агуулга, сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
Хурлын өмнө Өмнөговь аймгийн засаг дарга аймагт хийгдэж буй бүтээн байгуулалт, аймгийн өнөөгийн төлөв байдлын талаар товч танилцуулга хийснээс онцлох мэдээллийг товчилж хүргэж байна. Өмнөговь аймагт үйлдвэрлэлийн парк байгуулж байгаа. Үүний хүрээнд цахилгаан станц, цэвэрлэх байгууламжтай болсон. Оёдлын үйлдвэр, хог боловсруулах үйлдвэр, арьс ширний үйлдвэр байгуулсан. Бэлчээр усжуулалтын төсөл хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 200 гаруй усжуулалтын ажил, худаг суваг хийсэн. Мөн сүүлийн 30 жил хийгдэж байгаагүй том цөөрөм хийж байгаа. Хүнсний ногоо тариалах ажлыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа, 9 суманд сүүлийн үеийн хүчин чадалтай трактор өгсөн. Сум болгонд мал угаалгын ванн байгуулж өгсөн. Малын гаралтай түүхий эд дээр шинжилгээ хийх бүрэн хүчин чадалтай лаборатори байгуулж байгаа. Аймгийн хэмжээнд 34 үйлдвэр шинээр байгуулах, 54 үйлдвэрт өргөтгөл хийж нийт 630 хүний ажлын байр бий болгосон. Утаа шатаадаг зуух авч 600 гаруй айлд тараасан, энэ нь агаарын бохирдлыг бууруулсан. Мөн цахилгаанаар халаах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Одоо гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр цэвэр бохир усны шугамыг байгуулж байгаа. 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж камержуулалтын ажил хийж байгаа. 2 төмөр замын сүлжээ барьсан гэх мэт аймагт хийж байгаа ажлаа танилцуулав. Аймгийн засаг даргын хувьд эрдэмтэн судлаачдыг маш их дэмжиж хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Хурлын дараа салбар бүрийн төлөөлөл тулгамдсан асуудлаар дугуй ширээний ярилцлага хийлээ.
Уулзалтын хүрээнд салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх чадавхжуулах хүрээнд одоо байгаа нөхцөл байдлын талаар ТДС-н захирал дараах мэдээллийг хүргэлээ.
Уулзалтын хүрээнд Ахлах багш Т.Мөнх-Өнөр дараах мэдээллийг хүргэлээ.
Уулзалтын хүрээнд Ахлах багш С.Ууганбаяр дараах мэдээллийг хүргэлээ.
Аймгийн барилгын хөгжлийн төвийн хэлтсийн дарга н.Даваатай Оюу-Толгойн гүний уурхайтай танилцах аялал хийж болох талаар санал солилцов. Энэ хүрээнд БАС-ийн багш нар хүсэлт гаргах юм бол татгалзах зүйл үгүй очоод уулзаад төлөвлөгөө гаргах боломжтой гэв.
Уулзалтын хүрээнд мөн ШУТИС дотроо сургууль хоорондын туршлага солилцох, цаг үеийн байдалтай танилцах талаар эрэлхийлж энэ хүрээнд МТС-ийн металл судлалын лабораторийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлах талаар МТС-ийн багш н.Жавхлантай төлөвлөгөө гаргаж ажиллах талаар хэлэлцлээ.
Өмнөговь аймаг
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation” олон улсын семинар боллоо.
“СУДЛААЧ ОЮУТАН-2024” БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.