“Тогтвортой хөгжил-Хүрээлэн буй орчны инженерчлэл -2023” эрдэм шинжилгээний хурал 2023 оны 4 сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж, салбарын инженер, техникийн ажилчид, судлаачид, төрийн ба төрийн бус байгууллагын нийт 70 гаруй хүн оролцсон ба хурлын эхэнд БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарт Европын Холбооны санхүүжилттэй СЕВЕС төслийн хүрээнд байгуулагдсан лабораторийг танилцуулж, хурлын завсарлагаагаар танилцуулгыг тарааж, “Барилга дахь сэргээгдэх эрчим хүчний ашиглалт” хичээл судалж буй ХАСК мэргэжлийн 3-р курсийн оюутнууд лабораторийн тоног төхөөрөмж дээр хэмжилт, туршилт хийж оролцогчдод үзүүлэв.
“Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Инженерийн зурагзүйн тэнхимийн багш Э.Сувд докторын (Ph.D.) зэрэг амжилттай хамгааллаа.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон Алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүргэе.
Инженерийн зурагзүйн тэнхимийн доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх инженер Ч.Оюунжаргал, Чанарын менежер, доктор Э.Оюунзаяа нарын “Trends of Training in Engineering Graphics” – “Инженерийн графикийн сургалтын чиг хандлага” өгүүлэл Нийгмийн ухааны салбарт шилдгээр шалгарлаа.
Алтан гадас одон болон Боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнагдсанд баяр хүргэе.