Г.Базар багш нь Монголд бэлтгэгдсэн анхны инженерүүдийн нэг бөгөөд ШУТИС-ийн мэргэжлийн ууган тэнхим Барилгын инженерийн салбарыг үүсгэн байгуулагч анхны багш нарын нэг байсан юм. 1961 онд сургуульдаа багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1962 оны 1 сарын 09-ний өдрийн СнЗ-ийн тогтоолоор Барилгын конструкцийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн байна. Ажиллах хугацаандаа барилгын инженерийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх анхны шанг таталцаж, инженерийн онолын суурь хичээл, барилгын бүтээц, барилгын механик буюу байгууламжийн шинжилгээ, төмөрбетон бүтээц, орон зайн төмөрбетон бүтээц, модон бүтээц зэрэг хичээлүүдийг оюутандаа заан сургаж, тэдгээрийн онол ба тооцооны ном сурах бичиг, гарын авлагыг туурвисан нь одоо ч суралцагч, багш, инженер техникийн ажилтны гарын авлага материал болсоор байна. |
Г.Базар багшийн нэрэмжит танхимыг тохижуулах үйлсэд профессор багш нар, үе үеийн төгсөгч шавь нараас хандив өргөж, цаашид оюутны суралцах тав тухтай нөхцөлийг бүрдүүлж өгсөнд БАС-ийн Барилгын инженерийн салбарын хамт олон гүнээ талархаж байна.
Багшийн маань үндэслэсэн эрдэм номын цагаан буян дэлгэрэх болтугай.
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation” олон улсын семинар боллоо.
“СУДЛААЧ ОЮУТАН-2024” БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.