“СУДЛААЧ ОЮУТАН-2024” БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Судлаач оюутан-2024” бакалавр оюутны Эрдэм шинжилгээний хурал 2023 оны 09 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурал нь оюутан залуусын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, онолын мэдлэгийг бататгах, техник сэтгэлгээг хөгжүүлэх, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой юм. Эрдэм шинжилгээний хурал нь хоёр үе шаттай зохион байгуулагдсан. Эхний шат буюу шилдэг постер шалгаруулалт 10-р сарын 24-өөс 11-р сарын 01-ний хооронд зохион байгуулагдсан. ШУТИС Барилга, Архитектурын Сургууль ийн фейсбүүк пэйж хуудсанд багуудын судалгааны ажлын богино бичлэг, хичээлийн II байрын 1 болон 2 давхарт постерыг нь тус тус байршуулж олон нийтийн үнэлгээ авсан. Фейсбүүк пэйж дэх бичлэг нэг лайк 1 оноо, нэг шэйр 2 оноо, постер дээрх QR code-р олон нийтийн үнэлгээ, үнэлгээний комиссын гишүүдийн үнэлгээний дунджаар үнэлж шилдэг постерыг шалгаруулсан.

Нийт 27 баг бүртгүүлснээс хугацаандаа материалаа ирүүлсэн 9 баг оролцов.

 

Овог нэр

Удирдагч багш

Судалгааны сэдэв

1

Б.Номин-Эрдэнэ Ц.Долгор

Д.Тэргэл

"Хүнсний хаягдлаас бордоо гарган авах боломжийн судалгаа"

2

Д.Жамсран

Э.Амарбаясгалан Б.Мөнхбаяр

Гал тогооны өрөөний хосолмол агаар сорох системийн судалгаа

3

Ч.Бумдэлгэрэх

И.Гончигбат, Т.Мөнх-Өнөр

"Архитектур орон зайн төлөвлөлтөөр түгжрэлийг ойрын хугацаанд шийдэх боломж"

4

Х.Намуун Х.Арайлым М.Бямбасүрэн

Б.Ариунжаргалан

Хотын биет орчныг судлах судалгааны арга зүйн талаарх судалгаа.

5

Б.Содовжамц
И.Мишээлт

С.Пүрэвдорж

Төмөр бетон дам нурууны гулзайлтын ажиллагаа

6

Б.Биндэръяа
Ж.Жигүүр
Х.Номин-Эрдэнэ

Б.Ариунжаргалан

Бага Тойруу орчмын нөхцөлд авто зогсоолын төрлүүдийг харьцуулах замаар задгай талбайн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийн судалгаа

7

Э.Түвшинтулга
Г. Чинхүслэн Б.Энхзаяа Б.Цагаанзам Б.Эмүүжин Ц.Хишигсүрэн А.Мөнхжаргал

Б.Жавхлан

Хаягдал хуванцарыг керамзитан хөнгөн бетонтой хольж бүтээцийн элементэд хэрэглэх

8

Э.Анударь, Х.Алтан-Өлзий
Л.Энэрэл
Б.Бум-Эрдэнэ Л.Билгүүнбаян
Б.Лувсандэжид
Б.Одоншүр

С.Ууганбаяр, П.Сэргэлэн

Полистролбетон судалгаа

9

М.Ану-Үжин
Н.Санчирмаа
Э.Биндэръяа

Г. Цовоодаваа

"Туул голын эрэг дагуу олон нийтэд хүртээмжтэй цэцэрлэгт хүрээлэн төлөвлөх нь"

 

Барилга угсралт, менежментийн “Монкон констракшн” ХХК оюутнуудын судалгаа шинжилгээний ажлыг дэмжиж ивээн тэтгэгчээр хамтран ажиллав.

Үнэлгээний комиссын бүрэлдэхүүнд ЭНБ дарга Б.Аюурзана, СЧА дарга Ж.Амарбаяр, Инженерийн байгууламжийн салбарын эрхлэгч Н.Болдбаатар, Инженерийн зурагзүйн тэнхимийн эрхлэгч Ч.Мягмаржав, Барилгын инженерийн салбарын ахлах багш Ц.Цоггэрэл, Архитектурын салбарын багш А.Билигт, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын дадлагажигч багш Д.Тэргэл, “Монкон констракшн” ХХК-ийн Барилга инженерингийн газрын захирал Г.Баттүвшин нар ажиллав.

Шилдэг постер шалгаруулалт 11-р сарын 01-ний өдөр болов. Багууд судалгааны ажлаа танилцуулж үнэлгээний комисс үнэлгээ, олон нийтийн үнэлгээний дунджаар Б.Жавхлан удирдагчтай Э.Түвшинтулга, Г.Чинхүслэн Б.Энхзаяа Б.Цагаанзам Б.Эмүүжин Ц.Хишигсүрэн А.Мөнхжаргал нарын “Хаягдал хуванцрыг керамзитан хөнгөн бетонтой хольж бүтээцийн элементэд хэрэглэх” сэдэвт судалгааны ажлын постер шилдгээр шалгарав. Шилдэг постероор шалгарсан судлаач оюутнуудад өргөмжлөл “Барилга урлах эрдэм” 9 боть номоор урамшуулав.

“Судлаач оюутан-2024” бакалавр оюутан эрдэм шинжилгээний хурлын 2-р шат буюу шилдэг илтгэл, өгүүллийн шалгаруулалт 2024 оны 11 сарын 14-ний өдөр болов. Нийт 8 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс доктор (PhD), профессор И.Гончигбат багш удирдагчтай Ч.Бумдэлгэрэх "Архитектур орон зайн төлөвлөлтөөр түгжрэлийг ойрын хугацаанд шийдэх боломж" сэдэвт илтгэлээр Тэргүүн байр; доктор (PhD) Б.Ариунжаргалан удирдагчтай Х.Намуун Х.Арайлым М.Бямбасүрэн нар “Хотын биет орчныг судлах судалгааны арга зүйн талаарх судалгаа” сэдэвт илтгэлээр Дэд байр; Г.Цовоодаваа удирдагчтай М.Ану-Үжин Н.Санчирмаа Э.Биндэръяа нарын "Туул голын эрэг дагуу олон нийтэд хүртээмжтэй цэцэрлэгт хүрээлэн төлөвлөх нь" сэдэвт илтгэлээр Гутгаар байр тус тус эзлэв. Судлаач оюутан-2024 бакалавр оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож байр эзэлсэн багуудад өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагнал, кредитийн урамшууллыг олгов.

Хурлын төгсгөлд ивээн тэтгэгч байгууллагаас 3 оюутнуудад ажлын урилга өгөв. Судлаач оюутнуудыг дэмжиж ажилласан “Монкон констракшн” ХХК-ийн хамт олонд нийт оюутнуудын өмнөөс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Судалгааны ажил гүйцэтгэж бусдыгаа манлайлан яваа нийт оролцсон оюутнууддаа цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье. Илтгэл хэлэлцүүлсэн бүх оюутнууд дараагийн шат буюу ШУТИС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хуралд нь амжилт хүсье.

Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША