Сүүлийн жилүүдэд барилгын салбарын тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээ судалгааны ажлыг явуулж байна. Үүнд:
- Барилгын дэвшилтэт бүтээцийн судалгаа
- Тогтворгүй бүтэцтэй ул хөрсний механикийн судалгаа
- Барилга, байгууламжийн оношлогоо
- Төмөрбетон бүтээцийн удаан эдлэгдэх чадвар
- Орон зайн нимгэн ханат бүтээцийн судалгаа
- Барилгын бүтээцийн тооцоог автоматжуулах
- Газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд баригдах барилгын норм дүрмийн судалгаа
- Барилгын бүтээцийн чанарын үнэлгээ, сэргээн засварлалт
- Автозамын шороон далан, хучилтын бүтээцийн ус, дулааны горимын судалгаа
- Галд тэсвэртэй барилгын бүтээц
- Барилга байгууламжийн төлөв байдалд хөрсний усны түвшний нөлөө
- Барилгын бүтээцийг үл эвдэх аргаар турших
- Барилгын үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлууд
- Бетон, төмөрбетон бүтээцийн ажлын технологи
- Гөлтгөнийн хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулан шинэ нэр төрлийн дулаалгын материал ба гөлтгөнөт барьцалдуулагч гарган авах
- Барилгын нуралтаас үүссэн хог хаягдлыг дахин ашиглах боломжийн судалгаа
- ДЦС-ийн үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд хэрэглэх ногоон ирээдүй
Барилгын инженерийн салбарын харьяанд судалгааны профессорын 1 баг, судалгааны 4 төв үйл ажиллагаа явуулж, эрдэм шинжилгээ болон гэрээт ажлууд гүйцэтгэж байна.
Гүйцэтгэсэн ажлууд: | |
Төвүүд, профессорын баг: |
|