ERASMUS хөтөлбөрийн хүрээнд Барилга Архитектурын Сургуулийн Архитектурын хөтөлбөрийн оюутнууд Парис хотын Ла Виллетийн Архитектурын Сургуульд суралцахаар Франц улсыг зорилоо.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга Архитектурын Сургууль болон Парис хотын Ла Виллетийн Архитектурын Сургуулиуд нь 2013 оноос эхлүүлэн өнөөг хүртэл тасралтгүй жил бүр хамтарсан судалгаа болон воркшопын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.

Барилга Архитектурын Сургууль болон Парис хотын Ла Виллетийн Архитектурын Үндэсний Сургуулиуд нь хамтын ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж   Европын Холбооны ERASMUS төслийн 93,000 еврогийн санхүүжилттэйгээр Архитектурын хөтөлбөртэй хамтран 3 жилийн төсөл хэрэгжүүлэхээр болж 2023.09.28-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Уг үйл ажиллагааны хүрээнд Барилга Архитектурын Сургуулийн Архитектурын хөтөлбөрийн 5-р дамжааны оюутнууд болох О.Эрдэнэбаяр, С.Гүнбилэг нар оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран нэг жилийн хугацаанд Ла Виллетийн Архитектурын Сургуульд суралцахаар болсон ба 2024.08.30-ны өдөр Франц улсыг зорьсон. Оюутнууд маань  дотуур байрандаа байрлаж хичээлдээ хамрагдаж эхлээд байна.