ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль болон Австрали улсын CURTIN Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр дах жилдээ тус сургуулиудын хамтарсан зуны сургалтад оролцохоор CURTIN Их Сургуулийн Дизайн, Хүрээлэн буй орчны сургуулийн профессор Steven Feast болон Jake Schapper нараар ахлуулсан 20 оюутан Монгол улсад ирлээ.
Австрали улсын багш оюутнуудыг 2024.06.19-ны өдөр Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Сургалт чанарын албаны дарга Ж.Амарбаяр, Архитектурын салбарын эрхлэгч Г.Цовоодаваа нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Архитектурын салбарын багш А.Билигт “Улаанбаатар хотын төлөвлөлт ба өнөөгийн байдал” сэдвээр танилцуулга хийсэн нь архитектур, хот төлөвлөлтийн чиглэлээр суралцдаг тус оюутнуудын хувьд сонирхолтой сэдэв байлаа. Мөн шинээр төлөвлөгдөж буй төслүүд, олон улсын хот төлөвлөлтийн концепцийн уралдаан зарлагдсан Хархорум хотын талаар ярилцав. Зочдыг ШУТИС-ийн хичээлийн байрууд, номын сан, Монголын геологи, эрдэс баялгийн музейтэй танилцуулсан нь сонирхолтой арга хэмжээ боллоо.
Хамтарсан зуны сургалт 2024.06.21-ээс 2024.07.17-ны өдрүүдэд нэг сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд зохион байгуулагдах ба БАС-иас Архитектур мэргэжлээр суралцаж буй 8 оюутан оролцох юм.
ШУТИС-ийн БАС болон Австрали улсын CURTIN Их Сургуулийн хамтын ажиллагаа уг үйл ажиллагаагаар эхэлж цаашид улам нягт хамтын ажиллагаа хийхээр төлөвлөж байна.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Н.Доржбалдан докторын (Ph.D.) зэргийг амжилттай хамгааллаа