АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧИД-2024
Барилга Архитектурын Сургуулийн Инженерийн байгууламжийн салбар 2024 оны 06 сарын 06 өдөр “АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧИД-2024” 4 дэх удаагийн арга хэмжээг зохион байгууллаа.
Авто замын барилгын мэргэжлийн 47 дахь төгсөлт болох 2023-2024 оны хаврын улиралд бакалаврын түвшинд Авто замын инженерчлэл хөтөлбөрөөр 16, Гүүрийн инженерчлэл хөтөлбөрөөр 5, усны барилга байгууламжийн инженерчлэл хөтөлбөрөөр 3 төгсөгч, магистрын түвшинд авто замын инженерчлэл хөтөлбөрөөр 2, гүүрийн инженерчлэл хөтөлбөрөөр 3, усны барилга байгууламжийн инженерчлэл хөтөлбөрөөр 3 төгсөгчийн төгсөлтийн ажлыг амжилттай удирдаж хамгаалууллаа.
Энэ өдөрлөгийн хүрээнд ажил олгогчдыг төлөөлж “Монголын Авто Замчдын Холбоо”-ны Ерөнхийлөгч З.Батбаяр, “Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо”-ны Тэргүүн Н.Нямсүрэн болон авто зам, гүүр, усны барилга байгууламжийн зураг төсөл, барилга, угсралтын 20 гаруй компани хүрэлцэн ирж оролцлоо. Өдөрлөгийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочин Монгол улсын гавьяат барилгачин, зөвлөх инженер “Мөнхөд Ашдын Зам” ХХК-ийн Зөвлөх Д.Нанзаддорж Замын салбарын ирээдүй болсон залуу инженерүүдэд баяр хүргэж ирээдүйн ажил, амьдралд нь амжилт хүсэж ерөөлийн үг хэлэв.
Уламжлал ёсоор хөтөлбөр тус бүрээр Шилдэг дипломын төсөл шалгаруулан, шагнал гардуулав. Үүнд:
2023 оноос эхлэн шинэлэг санаа тусгасан дипломыг Онцлог дипломын төслөөр шалгаруулах болсон. Энэ удаагийн онцлог, шинэ санаа бүхий төслөөр
Магистрын түвшинд “Авто замын инженерчлэл”, “Гүүрийн инженерчлэл” хөтөлбөрөөр төгсөгчид судалгааны ажлаараа ханын үзүүлэн самбар гаргаж, өөрсдийн судалгаа, шинжилгээний ажлаа ажил олгогчид болон нийт төгсөгчдөд танилцуулав.
Энэ удаагийн өдөрлөгийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулан, нийгмийн хариуцлагын хүрээнд залуу үеэ ивээн тэтгэж оролцсон “Монголын Авто Замчдын Холбоо”, “Монголын Авто замчин залуучуудын холбоо”, “Тэргүүн саруул зам ХХК”, “Геоурбан ХХК”, “Баткубик ХХК”, “Их Уул зам ХХК”, “Ангад Арвижих ХХК” зэрэг байгууллагуудад Барилга Архитектурын Сургуулийн Инженерийн байгууламжийн салбараас талархал илэрхийлж талархалын гэрчилгээ гардуулав.
Магистр, бакалаврын түвшний нийт төгсөгчдөд Авто зам, гүүрийн инженерчлэлийн мэргэжлийн багш нараас авто зам, гүүр, барилгын бүтээцийн чиглэлээр ном, гарын авлага бэлэглэснийг “Ангад Арвижих ХХК” ивээн тэтгэж оролцов.
Ажил олгогчид, төгсөгчдөөс Авто замын инженерчлэл, Гүүрийн инженерчлэл хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагааны талаар санал асуумжийг цахимаар авах арга хэмжээ зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд идэвхитэй оролцсон Та бүхэнд ИБС-ын профессор багш нар талархаж байна. Та бүхний өгсөн санал, зөвлөмж энэхүү хоёр хөтөлбөрийг сайжруулан, салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг, чадвартай боловсон хүчин бэлтгэхэд бидэнд туслах болно гэдэгт найдаж байна.
Өдөрлөгийн арга хэмжээ нь төгсөгчдийг ажил олгогчтой танилцуулан уулзуулах, дадлага хийх оюутнуудыг байгууллагуудад танилцуулан холбох, багш сурган хүмүүжүүлэгчид сургалтын үйл ажиллагаа болон үр дүнгээ шууд таниулах, ажил огогчдоос сургалтын хөтөлбөрийг сайжруулах, салбарт ойртуулах чиглэлээр санал, зөвлөмж хүлээн авах боломжтой, оролцогч талуудын зорилгод нийцсэн чухал арга хэмжээ болж амжилттай өндөрлөв.
Авто зам, гүүр, усны барилга байгууламжийн шинэхэн инженерүүддээ ажлын өндөр амжилт хүсье
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ
ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙН САЛБАР
,
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Н.Доржбалдан докторын (Ph.D.) зэргийг амжилттай хамгааллаа