Нэгдсэн үндэстний байгууллагын зөвлөх, Тайландын Таммасат их сургуулийн Профессор Бхарат Дахияа БАС-ийн багш оюутнуудад Шинэ хотын хөтөлбөрийн талаар лекц уншлаа.

Нэгдсэн Үндэстний байгууллагын зөвлөх Профессор Бхарат нь 2003 оноос НҮБ-ийн нутагшил суурьшлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад олон удаагийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа олон улсын эксперт хүн юм. Тэрээр энэ удаа НҮБ-ийн нутагшил суурьшлын хөтөлбөрөөс санаачлан Дэлхийн зөн байгууллагаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй “Гэр хорооллын үерийн эрсдлийг тэсвэрлэх чадавхийг сайжруулах” төслийн мониторингийн ажлыг гүйцэтгэхээр Монгол улсад ажиллаж байна.

Түүний монголд ажиллаж буй завшааныг ашиглан НҮБ-ийн нутагшил суурьшлын төслийн багт санал тавьснаар Профессор Бхарат Барилга архитектурын сургуулийн багш, оюутнууд, төгсөгч инженерүүдэд лекц уншихаар болсон юм. Профессор Бхарат 2018 онд Барилга архитектурын сургуульд лекц уншиж байсан бөгөөд Архитектурын салбарын багш нартай холбоотой ажилладаг юм.

Профессор Бхарат лекцэндээ Хотуудын хөгжлийн үе шат, Дэлхий нийтэд тулгамдаж буй хотуудын асуудлууд, хотын хөгжлийн талаар олон улсын хандлага, бодлогуудын талаар өөрийн мэдлэгээ хуваалцаж, шинэ хотын хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, цаашид хэрхэн ажиллах талаар өөрийн санал бодлоо лекцэд оролцогчтой хуваалцав. Тэрээр монгол улсад хэрэгжүүлсэн төслүүдээс сурсан зүйлсээ мөн хуваалцаж оролцогч оюутнуудад ажил хөдөлмөрийн талаар зөвлөгөө өглөө.

Лекцийн урилгыг хүлээн авсан Профессор Бхарат, дэмжин ажилласан НҮБ-ийн нутагшил суурьшлын төслийн менежер Ш.Энхцэцэг, мэргэжилтэн Б.Мөнхбаяр нарт талархал илэрхийлье.

Түүний лекцийг дараах холбоосоор бүтнээр нь хүлээн авч үзээрэй.

https://www.facebook.com/must.scea/videos/792355862870583