“Хөрсний механикийн улсын IX олимпиад” нь 2023 оны 12-р сарын 09-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнийг Үндэсний Техникийн Их Сургуудь зохион байгуулсан ба тэмцээнд Барилгын инженерийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон хувийн их дээд сургууль коллежийн "Иргэний ба үйлдвэрийн барилга", "Автозамын барилга", "Усны барилга байгууламж", "Барилгын материал үйлдвэрийн технологи" мэргэжлийн нийт 12 их дээд сургууль мэдлэг чадвараа сорьж оролцлоо.
Тус олимпиад нь уламжлал болсон хувийн болон багийн гэсэн 2 төрлөөр зохиогдсон ба тэмцээний нийт дүн ёсоор:
Хувийн амжилтаар:
1 дүгээр байр Д.Сайнжаргал (ШУТИС, БАС 3-р курс)
2 дугаар байр Б.Энхжин (ШУТИС, БАС 3-р курс)
3 дугаар байр Б.Гүндалай (ШУТИС, БАС 3-р курс)
Тусгай байр Ш.Удвал, М.Мандухай (ШУТИС, БАС 3-р курс)
Багийн амжилтаар:
1 дүгээр байрыг Д.Сайнжаргал ахлагчтай ШУТИС БАС-ын 2-р баг
2 дугаар байрыг Б.Содовжамц ахлагчтай ШУТИС БАС-ийн 1-р баг
3 дугаар байрыг ҮТИС-ийн баг тус тус эзлэв.
Оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе!!!
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation” олон улсын семинар боллоо.
“СУДЛААЧ ОЮУТАН-2024” БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.