“Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдсан багш нартаа баяр хүргэе.

Монгол Улсын “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулан, онцгой амжилт гаргасан ШУТИС-ийн 16 багшийг Засгийн газрын шагнал “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнасныг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ректорын зөвлөлийн хурлын үеэр ШУТИС-ийн захирал Т.Намнан гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүслээ. Барилга Архитектурын Сургуулиас  дэд профессор Р.Хишгээ, Б.Лхагвадулам нар мөн,  Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах кран, хийцүүдийг зохион бүтээж, живсэн техникүүдийг амжилттай татан гаргахад оруулсан хувь нэмрийг үнэлж ЭНБД Б.Аюурзаныг  “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнав. 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                   Багш нартаа дахин баяр хүргэе!!!