“Авто замд хэрэглэх асфальтбетон” шинэхэн ном хүлээн авлаа.

       “iROAD” Авто замын судалгааны институт-ын хамт олон Герман улсын авто замын мэргэжлийн номын хэвлэлийн 75 жилийн түүхтэй Киршбаум компаниас албан ёсны эрхийг нь авч, Герман хэлнээс орчуулсан "АВТО ЗАМД ХЭРЭГЛЭХ АСФАЛЬТБЕТОН" шинэхэн номноосоо бэлэглэлээ.

      Энэхүү ном нь 24 ерөнхий бүлэг, 119 дэд бүлгээс бүрдсэн 485 хуудас бүхий асфальтбетоны материалын шинж чанар, үйлдвэрлэл арга технологийн тухай бүрэн ойлголт өгөх, олон улсын туршлага, судалгаанд үндэслэсэн мэргэжлийн бүтээл бөгөөд авто замын чиглэлээр суралцаж буй оюутнууд, зам барилгын ажлын компаниуд, үйлдвэрлэлд ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудын цогц гарын авлага болсон ном билээ.

    

Танай хамт олны цаашдын судалгаа, бүтээл нь арвин байх болтугай.