Бакалавр оюутны Эрдэм шинжилгээний хурал 2023 оны 09 дугаар сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 07-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурал нь оюутан залуусын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, онолын мэдлэгийг бататгах, техник сэтгэлгээг хөгжүүлэх, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой юм. Эрдэм шинжилгээний хурлын I шатыг салбарууд 10 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулж дараах илтгэлүүд шалгарч II шатны хуралд оров.
Мэргэжил |
Илтгэгчийн нэр |
Сэдэв |
Удирдагч |
|
1 |
Архитектур |
Б.Болормаа |
Олон улсын хот төлөвлөлтийн системийн харьцуулалтаар дамжуулсан Улаанбаатар хотын нэгж хорооллын архитектур орон зайн шинжилгээ - 12, 20-р нэгж хороолол |
Б.Ариунжаргалан |
2 |
Архитектур |
Ө.Дагийсүрэн |
УБ хотын төвийн хэсгийн дүр төрхийг бүрдүүлэгч гол элементийн судалгаа |
Б.Ариунжаргалан |
3 |
Архитектур |
Б.Биндэръяа |
Архитектур дахь масштаб ба пропорц |
Ж.Энхтүвшин |
4 |
Архитектур |
Э.Намуундарь |
Оюутны танин мэдэхүйн ачаалалд AR технологийн нөлөөлөл ба орон зайн төсөөлөх чадварын хамаарал |
Э.Сувд |
5 |
ИБҮБИ |
Б.Мөнхжаргал, Г.Ганцэцэг, |
Хэв хашмалын самбарын харьцуулсан судалгаа |
Т.Зоригт, Б.Батзаяа, Г.Ариунаа |
6 |
БМҮТ |
Б.Отгонсаруул, |
Бетоны шинж чанарт элсний жижиг ширхэглэлийн нөлөөллийн судалгаа |
Б.Буянжаргал |
7 |
ИБҮБИ |
Н.Амарболд |
Барилгын бүтээцийн тооцооны схемийг өөрчилж дотоод хүчлэлийг бууруулах арга зам |
Я.Дүйнхэржав, Э.Даваахүү |
8 |
ИБҮБИ |
Б.Индра |
Гүүрийн дугуй хөндлөн огтлолтой ган тулгуурын газар хөдлөлтийн ачааллын үеийн ажиллагааны судалгаа |
С.Пүрэвдорж |
9 |
Барилгын менежмент |
М.Бэрцэцэг, Б.Анхчимэг, Ө.Солонго, |
Сайжруулсан шахмал түлшний шааргыг дахин ашиглан барилгын хөнгөн дүүргэгч материал гарган авах боломж |
П.Сэргэлэн, Ц.Оюунцацрал |
10 |
Халаалт агаар сэлгэлт кондиционер |
Ж.Цэрэннадмид |
Цонхны агаар оруулах сараалжны хөгжүүлэлт ба туршилтын үр дүн |
Б.Мөнхбаяр |
11 |
Халаалт агаар сэлгэлт кондиционер |
Х.Чанцалмаа, Б.Од |
Барилгын шилэн гадаргууд дулаан тусгаарлах хальсны үзүүлэх нөлөөлөл |
Б.Мөнхбаяр |
12 |
Халаалт агаар сэлгэлт кондиционер |
Х.Сэлэнгэ, О.Батчимэг, Б.Билгүүн |
Хуваарилагчтай усан халаалтын системийн харьцуулсан судалгаа |
Ц.Уранцэцэг |
13 |
Гүүрийн барилгын инженер |
Х.Мөнгөнзэв Б.Ариунжаргал Д.Төгөлдөр Д.Ганзориг |
Дадлагын хичээлээр гүүрэнд үзлэг хийсэн ажлын үр дүн |
С.Хаснавч |
14 |
Гүүрийн барилгын инженер |
Т.Гүндэгмаа, Л.Даваасүрэн, Э.Бат-Эрдэнэ, Б.Уламбаяр, Б.Дөлгөөнмөрөн |
Инженерийн ангийн оюутнуудын сурах арга барилд хийсэн судалгаа |
С.Хаснавч |
15 |
Усны барилга байгууламж |
А.Отгонтөгс |
Говь-Алтай аймаг, Гуулин усан цахилгаан станцын шинэчлэлт, өргөтгөлийн төсөл |
Б.Насанбаяр |
16 |
Усны нөөц усжуулалт |
Г.Соджавхлан |
Говийн бүсийг сэргээгдэх гадаргуугийн усаар хангах боломжийн судалгаа |
Б.Насанбаяр |
2023 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр II шатны шалгаруулалтыг зохион байгуулав. Архитектурын багш доктор (PhD) Б.Ариунжаргалан хуралд оролцож буй оюутнуудад зориулж судалгааны ажил, судалгааны ажлын арга зүйн талаар лекц уншив.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын ивээн тэтгэгч байгууллагаар “NCD group” оролцож ахлах архитектор Б.Жавхлантөгс компаний үйл ажиллагаа, хийж гүйцэтгэж буй онцлог төслүүдийг танилцуулав. NCD GROUP нь 2002 оноос барилга угсралт, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2008 оноос орон сууцны томоохон цогцолбор төслүүд хэрэгжүүлж эхэлсэн ба компанийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр өдгөө төсөл хөгжүүлэлт, мод үржүүлэг, металл цонх хаалга, шилэн фасад, тавилгын үйлдвэрлэл, барилгын хийц эдлэлийн үйлдвэрлэл, монгол гэр, модон эдлэлийн үйлдвэрлэл, монгол соёл, өв уламжлалын төв бүхий онлайн худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Үнэлгээний комисст ЭНБ дарга Б.Аюурзана, дэд профессор Н.Насанбаяр, дэд профессор Ч.Оюунжаргал, ахлах багш Г.Адъяажав, багш Б.Ариунжаргалан, багш Х.Баатарсүрэн, “NCD group”-ын ахлах архитектор Б.Жавхлантөгс нар ажиллаж асуудлаа тодорхойлсон байдал, хэрэглээ, ач холбогдол, тухайн асуудлыг шийдвэрлэсэн байдал, онцлог шийдэл, техник технологи, эдийн засгийн судалгаа, тооцоолол, илтгэх ур чадвар, асуулт хариулт, өгүүлэл бичих стандарт шаардлага хангасан эсэх шалгуур үзүүлэлтээр дүгнэлээ.
Тэргүүн байрыг ХБОИС-ын ахлах багш Б.Мөнхбаяр удирдагчтай Х.Чанцалмаа, Б.Од нарын “Барилгын шилэн гадаргууд дулаан тусгаарлах хальсны үзүүлэх нөлөөлөл” сэдэвт илтгэл;
Дэд байрыг ИБС-ын дэд профессор С.Хаснавч удирдагчтай Х.Мөнгөнзэв Б.Ариунжаргал Д.Төгөлдөр Д.Ганзориг нарын “Дадлагын хичээлээр гүүрэнд үзлэг хийсэн ажлын үр дүн” сэдэвт илтгэл;
Гутгаар байрыг ХБОИС-ын дэд профессор Ц.Уранцэцэг удирдагчтай Х.Сэлэнгэ, О.Батчимэг, Б.Билгүүн нарын “Хуваарилагчтай усан халаалтын системийн харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэл;
Тусгай байрыг БИС-ын ахлах багш Т.Зориг, багш Б.Батзаяа, ахлах багш Г.Ариунаа удирдагчтай Б.Мөнхжаргал, Г.Ганцэцэг, Д.Шинэ-Эрдэнэ, Х.Жавхлан, Ц.Энхбат нарын “Хэв хашмалын самбарын харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэл тус тус эзлэв.
Амжилттай оролцсон багуудад өргөмжлөл, кредитийн урамшуулал, дурсгалын зүйл, ивээн тэтгэгч байгууллага NCD группийн мөнгөн тэтгэлэг (1-р байр 800 000 төгрөг, 2-р байр 600 000 төгрөг, 3-р байр 400 000) гардуулав.
“Сайжруулсан шахмал түлшний шааргыг дахин ашиглан барилгын хөнгөн дүүргэгч материал гарган авах боломж” сэдэвт судалгааны ажлаараа видео контентын уралдаанд бүтээлээ ирүүлж идэвх санаачилгатай оролцсон БИС-ын дэд профессор Ц.Оюунцацрал, дэд профессор П.Сэргэлэн удирдагчтай М.Бэрцэцэг, Б.Анхчимэг, Ө.Солонго, Б.Хулан, Ё.Цэнд-Аюуш нарт баяр хүргэж өргөмжлөл, Смарт Грийн Девелопмент“ ХХК 400 000 төгрөгийн мөнгөн тэтгэлэг, Жи Жи Ай ХХК-ийн “Барилга урлах эрдэм” 9-н боть ном гардуулав.
Бичлэгийг дараах холбоосоор сонирхоно уу. Холбоос: https://www.youtube.com/watch?v=_sAbtNsS5Iw
Үнэлгээний комиссоос ШУТИС-ийн оюутны шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаанд оролцох дараах багуудыг тодорхойлсон ба ШУТИС-ийн Эрдмийн чуулганд оролцох болсон оюутнууддаа амжилт хүсье.
Оролцох салбар |
Илтгэгчийн нэр |
Сэдэв |
Удирдагч |
|
1 |
Техник технологи, байгалийн ухааны салбар |
Х.Чанцалмаа, Б.Од |
Барилгын шилэн гадаргууд дулаан тусгаарлах хальсны үзүүлэх нөлөөлөл |
Б.Мөнхбаяр |
2 |
Техник технологи, байгалийн ухааны салбар |
М.Бэрцэцэг, Б.Анхчимэг, Ө.Солонго, |
Сайжруулсан шахмал түлшний шааргыг дахин ашиглан барилгын хөнгөн дүүргэгч материал гарган авах боломж |
П.Сэргэлэн, Ц.Оюунцацрал |
3 |
Техник технологи, байгалийн ухааны салбар |
Х.Мөнгөнзэв Б.Ариунжаргал Д.Төгөлдөр Д.Ганзориг |
Дадлагын хичээлээр гүүрэнд үзлэг хийсэн ажлын үр дүн |
С.Хаснавч |
4 |
Эдийн засаг, хүмүүнлэг, дизайны салбар |
Х.Сэлэнгэ, О.Батчимэг, Б.Билгүүн |
Хуваарилагчтай усан халаалтын системийн харьцуулсан судалгаа |
Ц.Уранцэцэг |
5 |
Эдийн засаг, хүмүүнлэг, дизайны салбар |
Ө.Дагийсүрэн |
УБ хотын төвийн хэсгийн дүр төрхийг бүрдүүлэгч гол элементийн судалгаа |
Б.Ариунжаргалан |
Бакалавр оюутны эрдэм шинжилгээний ажил амжилттай удирдан оролцуулж, идэвх санаачилгатай ажилласан удирдагч багш нарт баяр хүргэе.
Нийт оролцсон оюутнууддаа зорьсондоо хүрэх итгэл, зүтгэл, эрмэлзлээрээ дүүрэн байж цаашдын эрдэм судлалын ажилдаа амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation” олон улсын семинар боллоо.
“СУДЛААЧ ОЮУТАН-2024” БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.